Давид Н'Гог

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Давид Н'Гог
David N'Gog.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Давид Н'Гог
Төрсөн огноо 1989 оны 4 сарын 1 (1989-04-01) (24 настай)
Төрсөн газар Франц, Женнвилльер
Өндөр 1.88 m (6 ft 2 in)
Тоглодог байрлал Довтлогч
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб АнглиБолтон Уондерерс
Дугаар 24
Залуучуудын баг
1995–2001 ФранцФранконвиль
2001–2006 ФранцПари Сен-Жермен
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
2006–2008 ФранцПари Сен-Жермен 18 (1)
2008–2011 АнглиЛиверпүүл 63 (9)
2011– АнглиБолтон Уондерерс 15 (2)
Үндэсний шигшээ
2004–2005 ФранцФранцын шигшээ баг
(16-гаас доош нас)
13 (11)
2005–2006 ФранцФранцын шигшээ баг
(17-гоос доош нас)
6 (2)
2006–2007 ФранцФранцын шигшээ баг
(18-аас доош нас)
4 (2)
2007 ФранцФранцын шигшээ баг
(19-ээс доош нас)
6 (5)
2008–2010 ФранцФранцын шигшээ баг
(21-ээс доош нас)
16 (3)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 1 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог сүүлд шинэчилсэн: 2011 оны 1 сарын 25

Давид Н'Гог (фр. David N'Gog, 1989 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн) нь Камерун гаралтай Францын хөлбөмбөгчин бөгөөд Болтон Уондерерс багийн довтлогч юм. Францын дээд лигийн Пари Сен-Жермен багаас хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн тэрээр 2006 оны зургаадугаар сард 17 настайдаа мэргэжлийн гэрээгээ байгуулж байлаа. Н'Гогийн үеэл ах нь Грекийн Панатинаикос багийн хамгаалагч Жан-Ален Бумсонг ажээ.[1]

Агуулга

Хөлбөмбөгийн замнал [засварлах]

2008 оны долоодугаар сарын 24-нд Ливерпүүл багийн тухайн үеийн дасгалжуулагч Рафаэль Бенитезийн хэлсэнээр Н'Гогийг бага үнэ төлж[2] дөрвөн жилийн гэрээг байгуулж эгнээндээ элсүүлж байлаа. Тэр Ливерпүүлд 1.5 сая фунт стерлингээр ирсэн ирсэн юм.[3][4]

Н'Гог тус баг дахь анхны гараагаа 2008 оны долоодугаар сарын 30-нд Испанийн Вильярреал багийн эсрэг нөхөрсөг тоглолонд хийсэн бол анхны гоолоо Шотландын Рейнжерс багийн эсрэг мөн нөхөрсөг тоглолтонд оруулсан юм. Премьер лигийн анхны тоглолтоо Астон Вилла багийн эсрэг Фернандо Торресоор сэлгэгдэн хийжээ. УЕФА Аваргуудын Лигийн анхны гараа болон анхны гоолоо Голландын ПСВ багийн эсрэг хийж байлаа.[5] Н'Гог Премьер лигийн анхны гоолоо 2009 оны хоёрдугаар сарын 7-нд Портсмут багийн хаалганд оруулж тус тоглолтонд баг нь 2-0 харьцаагаар ялалт байгуулсан түүхтэй.

2011 оны наймдугаар сарын 31-нд Н'Гог Болтон Уондерерс баг руу шилжжээ.[6] Болтон дахь анхны гараагаа Кевин Дэвисийн оронд сэлгээгээр Манчестер Юнайтед багт есдүгээр сарын 10-нд 5-0 харьцаагаар ялагдсан тоглолтонд хийсэн бол анхны гоолоо тав хоногийн дараа буюу 3-1 харьцаагаар Уиган Атлетик багийг хожсон тоглолтонд оруулж байв.[7]


Үзүүлэлтүүд [засварлах]

Бүх цаг үеийн үзүүлэлтүүд
Баг Улирал Лиг 1 Францын цом Лигийн цом Европ Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Пари Сен-Жермен 2006–07 4 0 1 0 - - 1 0 6 0
2007–08 14 1 4 0 1 2 - - 19 3
Бүгд 18 1 5 0 1 2 1 0 25 3
Премьер лиг Английн цом Лигийн цом Европ Бүгд
Ливерпүүл 2008–09 14 2 0 0 2 0 3 1 19 3
2009–10 24 5 2 0 2 1 9 2 37 8
2010–11 25 2 1 0 1 1 11 5 38 8
Бүгд 63 9 3 0 5 2 23 8 94 19
Болтон Уондерерс 2011–12 15 2 0 0 2 0 0 0 17 2
Бүгд 15 2 0 0 2 0 0 0 17 2
Нийт 96 12 8 0 8 4 24 8 136 24
2012 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар.

Шагналууд [засварлах]

Пари Сен-Жермен
  • Францын лигийн цом: 2008

Эшлэл [засварлах]

  1. David N'Gog profile. Liverpool FC. 6 August 2008-д хандсан.
  2. Gerrard Worry For Liverpool. Sporting Life (5 August 2008). 6 August 2008-д хандсан.
  3. Liverpool Sign French Striker N'Gog (24 July 2008). 24 July 2008-д хандсан.
  4. Reds target French youngster (23 July 2008). 23 July 2008-д хандсан.
  5. Champions League round-up Sky Sports, 9 December 2008
  6. Ngog completes Bolton move
  7. [1]

Холбоос [засварлах]