Дагуур галсүүлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дагуур галсүүлт
Нас бие гүйцсэн эрэгчин P. a auroreus
Нас бие гүйцсэн эрэгчин P. a auroreus
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Бор шувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Phoenicurus, Галсүүлт
Зүйл: P. auroreus
Латин нэр
Phoenicurus auroreus
(Pallas, 1776)


Дагуур галсүүлт (Phoenicurus auroreus), урьд Хөх зарлагат гал сүүлт гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд Азийн сэрүүн бүсэд амьдарна.

Гадаад төрх[засварлах]

Үржлийн улиралд эрэгчин галсүүлтийн толгойн орой, дагз нь саарал, эрүү, нүүр нь хар, бордуу далавчиндаа том цагаан толботой байна. Цээж, ууц нь улбар шар, мөн хар сүүлнийх нь хоёр хажуу улбар шар юм. Биеийн урт 13 см.

Эмэгчин P. a auroreus

Эмэгчин нь бор нуруу, цайвар гэдэс хэвэлтэй. Сүүлний хажуу тал, ууц нь улбар шар, далавчиндаа том цагаан толботой. Хошуу, нүд, хөл, сарвуу нь эрэгчин, эмэгчин ялгаагүй хар байна.

Дагуур галсүүлтийн 2 дэд зүйл бий. Дорнын P. a. auroreus ба өрнийн P. a. leucopterus юм.


Тархалт[засварлах]

Энэхүү шувуу нь зүүн Азид элбэг таарна. Монголоос Гималай хүртэл нутаглах ба P. a. auroreus нь Солонгос, Япон, Тайвань, Хятадын зүүн өмнөд эргээр өвөлжиж, P. a. leucopterus нь Энэтхэг зэрэг улсруу нүүдэллэдэг.

Дагуур галсүүлт задгай модот газар, ойн зах, тариан талбай болон цэцэрлэгт хүрээлэнд амьдарна.


Commons
Викимедиа дуу дүрсний сан: Phoenicurus auroreus