Дайан Китон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дайан Китон
Diane Keaton by Firooz Zahedi.jpg
Мэндэлсэн нэр:

Дайан Холл

Мэндэлсэн огноо:

1946 оны 1 сарын 5 (1946-01-05) (68 настай)

Мэндэлсэн газар:

Лос-Анжелес

Иргэншил:

Америк Америк

Мэргэжил:

жүжигчин

Замнал:

1969 — одоо

Шагнал:

Оскар (1977)

IMDb:

nm0000473

Commons-logo.svg Дайан Китон Викимедиад

Дайан Китон (англ. Diane Keaton; Дайан Холл, англ. Diane Hall;, 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн жүжигчин эмэгтэй бөгөөд продюсер, найруулагч юм.

Тэр «Энни Холл» киноны дүрээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА» шагналыг гол дүрийн төрөлд хүртсэн ба Фрэнсис Форд Копполагийн гурамсан Загалмайлсан эцэг (1972, 1974, 1990), Вуди Аллений зарим бүтээлүүдээр сайтар танигдсан.

Товчхон[засварлах]

Канзасын уугуул гэрэл зурагчин ээжтэй, Небраскын уугуул худалдааны төлөөлөгч эцэгтэй методизм[1] гэр бүлд өссөн бөгөөд ээжийгээ гэрийн эзэгтэйчүүдэд зориулсан уралдаанд түрүүлэхэд жүжигчин болох, тэр дундаа нэрт жүжигчин Кэтрин Хепбёрн шиг болох сэдлийг олж авсан гэдэг.[2] Дайан Холл Калифорнийн Оринжид ахлах сургуулийг төгсөөд урлагийн коллежийг дүүргэсэн. Тухайн үед Оринжид Теннесси Уильямсийн «Хүслийн трамвай» жүжгийн гол дүрд оногддог байсан түүнд Манхэттенд амжилт олох аз дутаж байлаа.[3] Нью-Йоркийн тайзны урлагийн ажилтаны үйлдвэрчний эвлэлд «Китон» нэрээр элссэн[4] Түүнчлэн .[5] Дайан шөнө нь цэнгээний газарт жүжиглэлттэй дуулдаг бол өдөр нь тайзны ур чадварын «Мейснер техникт» гаршиж байв.

1968 онд "Трайб (англ. Tribe" нэгтгэлд элссэнээр Бродвейн «Үс» мюзиклд 8 сарын турш нүцгэлэлттэй үзэгдэлд 50 долларын нэмэгдэлтэй тоглов.[6][7] Эндээс 1.73 метр Китон Вуди Алленаас 5 сантиметр өндөр байсан ч гэсэн «Сэм дахиад хөгжилдөцгөөе» кинод тоглох эрхтэй болсон гэдэг.

Онцлох уран бүтээлүүд[засварлах]

Он Бүтээл Уугуул хэлээр Дүр Тодорхойлогдсон шагнал
1972 Загалмайлсан эцэг The Godfather Кей Адамс
1974 Загалмайлсан эцэг 2 The Godfather Part II Кей Адамс
1974 Энни Холл Annie Hall Энни Холл Оскар — эмэгтэй гол дүр — хүртсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — хүртсэн
АБ — эмэгтэй гол дүр (х/и) — хүртсэн
1981 Улаантнууд Reds Луиза Брайант Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
АБ — эмэгтэй гол дүр — дэвшсэн
БАФТА — эмэгтэй гол дүр — дэвшсэн
1990 Загалмайлсан эцэг 3 The Godfather: Part III Кей Адамс
1996 Марвины өрөө Marvin's Room Бесси Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн
2005 Халуун ам бүлээрээ The Family Stone Сибил Стоун Сателли — эмэгтэй гол дүр — дэвшсэн
2008 Элэгдсэн мөнгө Mad Money Брижет Кардиган

Эшлэл[засварлах]

  1. Diane Keaton - Biography - IMDb
  2. Diane Keaton interview. Fresh Air, WHYY Philadelphia. January 1, 1997. Retrieved February 27, 2006.
  3. Diane Keaton: A Nervous Wreck on the Verge of a Breakthrough. Movie Crazed. 1974. Retrieved February 22, 2006.
  4. Dominic Dunne. "Hide and Seek with Diane Keaton". Vanity Fair. February 1985.
  5. Terry Keefe. Falling in love again with Diane Keaton. the original on November 2, 2004-с архивлагдсан.. Venice Magazine. January 2004. Retrieved from the Wayback Machine, November 4, 2004.
  6. Diane Keaton. Internet Broadway Databas. May 30, 2008-д хандсан.
  7. Diane Keaton: The Comeback Kid. CBS News. May 3, 2004. Retrieved February 22, 2006.

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Дайан Китон»