Данашири

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Данашири
Их Хатан
Хаанчлал 1333-1335
Нас барсан 1335
Нас барсан газар Хэ Пин
Хань Тогоонтөмөр хаан
Эцэг Дархан тайш Яньтөмөр ван

Данашири хатан нь Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн анхны их хатан юм.Баяд аймгийн бүсгүй юм. Тэрээр Дархан тайш, Нууц бичгийн яамны сайд, Тайпин ван Яньтөмөрийн охин бөгөөд Дотоод бичгийн яамны зүүн этгээдийн чинсан Тэнгис чинсангийн охин дүү нь байжээ. Данашири хатан нь 1333 оны 6 сард Тогоонтөмөрийг хаан болоход нь ураглаж, их хатан болсон.

Данашири хатан улс төрийн ашиг сонирхолын дагуу урагласан тул Тогоонтөмөр хаан тэр хоёрын харилцаа тийм ч бат бөх биш байсан. 1335 онд Тогоонтөмөр хаан Дотоод бичгийн яамны баруун гарын чинсан Мэргид овгийн Баян чинсанд төрийн бүх эрх мэдлийг шилжүүлжээ. Уг явдал нь Тайпин ван Яньтөмөрийн удмын ноёдын сэтгэлд үл нийцсэн тул хааны эсрэг нууц хуйвалдаан эхлүүлсэн. Тус хуйвалдаанд Данашири хатны ах Тэнгис, Дарь, Дархай тэргүүтэй Данашири хатны төрөл төрөгсөд оролцжээ. Энэхүү хуйвалдааныг Баян чинсан олж мэдээд Тогоонтөмөрт айлтгаснаар уг хуйвалдаанд оролцогсдыг баривчлан шийтгэсний дотор Данашири хатан багтжээ. Удалгүй хааны зарлигаар түүнийг Хэ Пин хэмээх газарт цөллөгт илгээсэн агаад тэндээ хорлогдон насан эцэслэжээ.


Өмнөх
Дармашири
Юань улсын их хатан
1333-1335
Дараах
Баян Хутаг