Данзангийн Лүндээжанцан

Данзангийн Лүндээжанцан
Монгол
ӨмнөхЦэндийн Нямдорж
ДараахДамдины Дэмбэрэл
Монгол УлсМонгол Улс Улсын Их Хурлын гишүүн
Овог нэрДанзангийн Лүндээжанцан
Төрсөн1957
Монгол, Улаанбаатар хот
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Нам
Мэргэжилулс төрч

Данзангийн Лүндээжанцан нь Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 25 жил төрийн түшээгээр сонгогджээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Данзангийн Лүндээжанцан 1957 оны 11 сарын 25нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Монголын улс төрч, мэргэшсэн парламентч. Уугуул нутаг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум. 1975 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль 1980 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор 1980-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга 1985-1986 онд Улсын Прокурорт хэлтсийн прокурор 1986-1989 онд Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга 1989-1990 онд ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч 1990-1991 онд Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга (дэд дарга) зэрэг ажил гүйцэтгэж байв.

Улс төрд[засварлах | кодоор засварлах]

  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1992-1995 онд УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга,
  • 1992 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
  • 1995-1996 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд намын жагсаалтаар Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

Д.Лүндээжанцан 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн бие даасан хувилбар тулгар цаазын төслийг боловсруулалцсан байна. Тэрбээр ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэхэд түүний эхийг баригчаар ажилласан хувьтай нэгэн. Д.Лүндээжанцан Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 30 жил төрийн түшээгээр сонгогджээ.

Бүтээл ба шагнал урамшуулал[засварлах | кодоор засварлах]

Д.Лүндээжанцан нь Монголын хууль эрх зүйн салбарын нэртэй эрдэмтэн, хуульчдын хүндэтггэл хүлээсэн багшийн нэг. Тэрбээр 1989 онд “БНМАУ-ын байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлагын арга хэмжээний үүргийг дээшлүүлэх асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний, (боловсролын докторын) зэрэг, 2000 онд “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт: онол, практикийн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүнчлэн 1993 онд профессор цол, Японы Сокка Гаккайн их сургуулийн хууль зүйн салбарын хүндэт өргөмжлөл (доктор), ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, эрх зүйн академийн жинхэнэ гишүүн-академич, БХИС-ийн хүндэт профессор цол хүртсэний сацуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн ухаан, Олон улсын харилцааны сэдвээр докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүн, “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга юм. Хууль тогтоох байгууллагыг төлөвшүүлэх, хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлэн 1997 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, 2006 онд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээжээ.

Д.Лүндээжанцан “Өвөрхангайн дуу”, “Олон нуурын гол”, “Шартын даваа”, “Арвайхээрийн хавар” зэрэг олон арван шүлэг тэрлэж, төрөлх өврийн сайхан хангай, нутаг усныхан, найз нөхөддөө сэтгэлийн мялаалга өргөсөн шаггүй шүлэгч. Бас шаггүй шатарчин, шатрын спортыг дэмжихэд хувь нэмрээ оруулж яваа нэгэн. Түүний шүлгэнд соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, гавьяат жүжигчин И.Чулуунхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нар ая хийж, 15 дуутай “Зангаараа” дууны цомгийг нь 2007 онд нийтийн хүртээл болгожээ. Тэрбээр “Нутгийн тухай таталбар”, “Олны минь буян” зэрэг эсээ, дурсамж тэмдэглэлийн ном хэвлүүлсэн. Мөн хууль эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны 20-иод номыг дангаараа болон хамтран туурвиж, 70 гаруй илтгэл, өгүүлэл бичиж дотоод, гадаадад хэвлүүлжээ.