Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
| Хоч | De Rød-Hvide (Улаан-цагаанууд), Данийн динамитууд, Olsen-Banden (Ольсены ганг), Olsens Elleve[1](Ольсены арван нэг) |
||
|---|---|---|---|
| Холбоо | Данийн Хөлбөмбөгийн Холбоо (Dansk Boldspil-Union) |
||
| Тивийн холбоо | УЕФА (Европ) | ||
| Ерөнхий дасгалжуулагч | Мортен Ольсен | ||
| Туслах дасгалжуулагч | Петер Бонде Торбен Сторм |
||
| Ахлагч | Кристиан Поулсен | ||
| Хамгийн олон тоглосон | Петер Шмейхель (129) | ||
| Хамгийн олон гоол оруулсан | Поул Нильсен (52) Йон Даль Томассон (52) |
||
| Цэнгэлдэх хүрээлэн | Паркен цэнгэлдэх хүрээлэн | ||
| ФИФА-гийн код | DEN | ||
| ФИФА-гийн чансаа | 27 | ||
| Оргил чансаа | 3 (Анх: 1997 оны 5 сар Сүүлд: 1997 оны 8 сар) |
||
| Доод чансаа | 38 (2009 оны 3 сар) | ||
| Эло чансаа | 34 | ||
| Оргил Эло чансаа | 1 (Анх: 1914 оны 4 сар Сүүлд: 1920 оны 4 сар) |
||
| Доод Эло чансаа | 65 (1967 оны 5 сар) | ||
|
|||
| Анхны тоглолт | |||
| Албан ёсны бус: (Грек, Афин; 1906 оны 4 сарын 23) Албан ёсны: (Англи, Лондон; 1908 оны 10 сарын 19) |
|||
| Хамгийн том ялалт | |||
(Англи, Лондон; 1908 оны 10 сарын 22) |
|||
| Хамгийн том ялагдал | |||
| Албан ёсны бус: (Дани; 1937 оны 8 сарын 29) Албан ёсны: (Герман, Бреслау; 1937 оны 5 сарын 16) |
|||
| ДАШТ | |||
| Оролцсон тоо | 4 (Анх оролцсон: 1986) | ||
| Шилдэг амжилт | Шөвгийн 8, 1998 | ||
| Европын АШТ | |||
| Оролцсон тоо | 7 (Анх оролцсон: 1964) | ||
| Шилдэг амжилт | Ялагч, 1992 | ||
| Конфедерацийн цом | |||
| Оролцсон тоо | 1 (Анх оролцсон: 1995) | ||
| Шилдэг амжилт | Ялагч, 1995 | ||
Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Дани хэл: Danmark fodboldlandshold) нь Дани улсыг төлөөлж хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцдог баг бөгөөд Данийн Хөлбөмбөгийн Холбоо (DBU) хариуцдаг. Өстербро дахь Паркен цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийдэг тус багийг өдгөө Мортен Ольсен дасгалжуулж байна.
Тус баг нь олимпоос 1908, 1912 онуудад мөнгөн медаль хүртэж, 1914 оны 4 сараас 1920 оны 4 сарыг хүртэлх ихэнх хугацаанд чансаагаараа дэлхийн улс орнуудын шигшээ багуудыг тэргүүлж байв. 1921–1930 онд амжилт нь бага зэрэг буурсан ч чансаагаараа 3-13-т бичигдсээр байлаа. Харин 1955–1983 онд багийн амжилт доод түвшиндээ хүрч, шилдэг 25-д багтахаа больсон байна. Энэ "хар" үед Данийн шигшээ баг 2 удаа гайгүй амжилт үзүүлсэн бөгөөд 1960 оны олимпоос мөнгөн медаль хүртэж, 1964 оны Европын АШТ-д 4-р байр эзэлсэн. 1983 оноос эхлэн Данийн шигшээ баг хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтах болж, 1992 оны Европын АШТ-ий хагас шигшээд өмнөх аварга Нидерландыг, улмаар шигшээд дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Германы багийг хожиж түрүүлсэн юм. Тэд 1995 оны Конфедерацийн цомын шигшээд Аргентины багийг хожиж түрүүлж байсан удаатай. Тэд дэлхийн АШТ-д хамгийн өндөр амжилтаа 1998 онд үзүүлсэн бөгөөд шөвгийн 8-д Бразилын багтай тун сайн өрсөлдөж, ойрхон хожигдсон билээ.
Агуулга |
[засварлах] Амжилт
[засварлах] Дэлхийн АШТ
|
[засварлах] Зуны олимп (албан бус)
Эхний 3 олимпийн хөлбөмбөгийн тэмцээн нь албан бус байсан бөгөөд цөөхөн улс оролцсон төдийгүй, шигүээ баг нь биш, клубүүд оролцож байв. 1908 оноос хөлбөмбөг олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтах болж, албан ёсны шигшээ багууд оролцох болжээ. [засварлах] Зуны олимп (албан ёсны)
1988 оны олимпоос хойш олимпийн хөлбөмбөгийн тэмцээн нь зөвхөн U21 буюу залуучуудын шигшээ баг оролцдог тэмцээн болсон. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
[засварлах] Европын АШТ
|
[засварлах] Конфедерацийн цом
|
[засварлах] Эшлэл
- ↑ DBU (2005-09-28). Genvalg til Olsens Elleve. (Дани)
[засварлах] Гадны холбоосууд
| Commons: Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг - зураг, дуу, бусад юмс |
|
|||||