Дарайсүн гүдэн хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дарайсүн Гүдэн хаан
Монголын хаан
Daraisan Guden khan.jpg
Орчин үеийн зураг
Төрсөн 1520
Нас барсан 1557
Дараагийн хаан Түмэн засагт хаан
Хааны овог Боржигин
Эцэг Боди Алаг хаан

Дарайсүн Гүдэн хаан нь 1520 оны цагаан луу жил төрсөн Боди Алаг хааны ахмад хөвгүүн.

Лу алтан товчид өгүүлсэн нь: ... Энэ хааны үед төр улс төвшдөж зургаан их улс /зургаан түмэн/ нэгдэж энхжин жаргуулав гэжээ.

Дарайсүн 1548 оны шар бичин жил дор хаан ширээнд суужээ.Боди Алаг хааныг төр барьж ахуйд Зүүн Монголын баруун гар гурван түмний дотор Түмэд түмэн маш хүчирхэг болсон байв. Түмэдийн удирдагч нь Алтан хан байв. Дарайсүн хаан Алтан хан болон Мин улсын хүчинд шахагдан 1547 оны орчим одоогийн Жирэм аймгийн Хүрээ хошууны орчим нүүдэллэн очоод тэндээ Гүдэн хаан хэмээн алдаршиж, их төрөө төвшитгөн гүр улсаа энхжүүлэв. Дарайсүн гүдэн хаан 1548 оноос 1557 оны улаагчин могой жил хүртэл 10 орчим жил Монголын хаан ширээнд суугаад 38 насан дор насан өөд болжээ.

Өмнөх
Боди Алаг хаан
Монголын хаан
1548-1557
Дараах
Түмэн засагт хаан