Дархад
Дархад нь Хөвсгөл аймгийн баруун сумдаар нутагтай Монгол үндэст ястан юм. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутгаар голчлон амьдардаг. Дархадууд нь Тува болон Цаатангуудтай угсаа гарвал нэгтэй. Дархадууд бөө мөргөлийг голлон шүтдэг. Дархадын хотгор нь тэдний нэрээр нэрлэгджээ. Монгол хэлний Дархад аялгаар ярилцдаг. Мөн Дархад хэмээх нэр шавьд орсноос үүссэн Дархан шавь гэж ардын домгоос үндэслэн үүссэн гэж эрдэмтэн Ж.Цэвээн, Г.Д.Санжив, С.Бадамхатан нар үзжээ.
Тэд эрт цагт Ойрад болон Хотгойдын бүрэлдэхүүнд багтдаг байв. 1549-с 1686 оны хооронд тэд Засагт Хан аймаг, Хотгойдын Алтан Ханд харьяалагдаж байгаад 1786 онд Жавзандамба хутагтын Их Шавь болжээ. Тэднийг заримдаа Хар Дархад гэдэг.
2000 оны тооллогоор өөрийгөө Дархад гэж бүртгүүлсэн 16,268 хүн тоологдсон байна.