Дарьганга сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дарьганга нь Сүхбаатар аймгийн сум юм.

Агуулга

[засварлах] Түүх

1925 онд 17 багтайгаар Дарьганга сумыг байгуулжээ. 4,5 мянган х.д. км нутаг дэвсгэртэй.

[засварлах] Газар зүй

2,8 мянган хүн амтай, 86,9 мянган толгой малтай. Сумын төв нь аймгийн төвөөс 180 км, Улаанбаатараас 780 км хол зайтай.

Нутгийн ихэнхийг далайн түвшнээс дээш 1100-1778 м өндєр өргөгдсөн эртний сөнөсөн 200 гаруй галт уул болон хүрмэн чулуун гадаргатай цав толгод эзэлдэг. Алдарт Шилийн Богд, ард түмний бишрэлт хайрхан Алтан-Овоо, элсэн манхан хөвөөлсөн Ганга, Дуут, Холбоо, Уянгын цагаан нуур, Дагшин булаг гээд байгалийн үзэмж төгс нутагтай. Молцог элс 40 гаруй км үргэлжлэнэ.

[засварлах] Амьтан ургамал

Хар хүрэн, хужир мараат, элсэрхэг хөрстэй, тал хээрийн өвс ургамал зонхилон ургадаг. Цагаан зээр, үнэг, чоно, хярс, тарвага, мануул зэрэг ан амьтантай, тогоруу, хун, галуу, нугас зэрэг нүүдлийн шувуу ирж зусдаг.

[засварлах] Аялал жуулчлал

Эртний түүхийг хүүрнэсэн 20 гаруй хүн чулуу, Талын агуй, мөнгөний дархцуул, мөнгөн урлалаараа алдартай Дарьганга нутаг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн таатай нутаг юм. Хүүхдийн зуслан, "Дагшин" амралтын газар ажилладаг.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр