Дачин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хармөрөн дахь Дачин хот (улаан)

Дачин (хятадаар 大庆 - dàqìng; англиар Daqing) — БНХАУ-ын дорно-умардын Хармөрөн мужийн харьяа аймгийн энтэй хот. Дачингийн газар доороос 1959 оноос газрын тос олборлох болсон. Уг байдлаараа хот хөдөө аль алиныг багтаадаг ч хот гэж зүйлчлэгдсэн 22,161 км2 талбай бүхий энэ нутагт 2,904,532 хүн оршин сууж байна.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
# Нэр хятад нэр латин галиг Хүн ам (2003)
1 Сарт дүүрэг 萨尔图区 Sà'ěrtú Qū 260,000
2 Лунфэн дүүрэг 龙凤区 Lóngfèng Qū 160,000
3 Жанхулу дүүрэг 让胡路区 Rànghúlù Qū 380,000
4 Датун дүүрэг 大同区 Dàtóng Qū 250,000
5 Хунган дүүрэг 红岗区 Hónggǎng Qū 130,000
6 Жаожоу шянь 肇州县 Zhàozhōu Xiàn 440,000
7 Жаоюань шянь 肇源县 Zhàoyuán Xiàn 450,000
8 Линьдянь шянь 林甸县 Líndiàn Xiàn 270,000
9 Дөрвөд шянь
(Монголын ө.з)
杜尔伯特蒙古族自治县 Dù'ěrbótè Měnggǔzú Zìzhìxiàn 250,000

Ард түмэн[засварлах]

2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 2,474,304 96.0%
Монгол үндэстэн 63,025 2.4%
Манж үндэстэн 25,588 1.0%
бус ард түмэн 15,134 0.6%
Бүгд 2,578,051 100.0%