Дашцэрэнгийн Самбуу

Дашцэрэнгийн Самбуу
Төрсөн он1950 он
Төрсөн газарМонгол улсын Архангай
аймгийн Цэнхэр сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУМонгол)
Ажил үйлдуучин
Алдар цол
Төр нийгмийн шан
БНМАУ-ын Гавьяат Жүжигчин
БНМАУ-ын Ардын Жүжигчин

Дашцэрэнгийн Самбуу - МУАЖ дуучин

Намтар[засварлах | кодоор засварлах]

1991 онд Улаанбаатар хотод Марксизм-Ленинизмийн их сургуулийн урлагийн ангийг төгссөн, дээд боловсролтой.

  • 1967-1968 онд Архангай аймгийн Цэнхэр сумын клубийн эрхлэгчээр,
  • 1969-1970 онд тус аймгийн Соёлын ордны жүжигчнээр,
  • 1970-1991 онд УАДБЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байгаад
  • 1991 онд чөлөөт уран бүтээлч болж УДБЭЧ-д гэрээт дуучнаар ажиллаж байна.

Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • “Монголын сайхан дуу”, “Ая дууны найман эгшиг”, “Сүнжидмаа” зэрэг 40 гаруй томоохон уран бүтээлд оролцон тогложээ.
  • “Наран төгөлдөр эх орон”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Нутгийн хөөрхөн бүсгүй” зэрэг зохиолын дуу,
  • “Дөрвөн уул”, “Хэдэн гялаан хонь” зэрэг монгол ардын дуу,
  • “Өвгөн шувуу”, “Дөрвөн цаг” зэрэг монгол ардын уртын дуунуудыг чадварлаг дуулж, үзэгчдийн сонсох дуртай бүтээлүүд болжээ.

Мөн “Тууврын замд”, “Хөх ногооны униар” зэрэг хэд хэдэн уран сайхны киноны дуунуудыг дуулж, монгол ардын домог дээр сэдэвлэсэн дуулалт жүжиг “Сүнжидмаа”-гийн Наваан, “Тоорой банди”-ийн Тоорой банди зэрэг дүрийг чадварлаг бүтээжээ.

Бие даасан уран бүтээлээ 1986, 1998, 2000, 2002, 2004 онд тайлагнан тогложээ.

1994 онд Улаанбаатар телевизтэй хамтран “Цэнхэрийн аялгуу” кино концерт бүтээжээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]