Ддэш тв

ДДэш ТВ ХХК нь Монголын хамгийн том, хиймэл дагуулаар телевизийн үйлчилгээг дамжуулагч компани юм. 2008 оны 5 сараас оноос DVB-S стандартын 4.5 метрийн голчтой антенаар телевизийн 18 сувгийг дамжуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар DVB-S2 стандартаар тоон системийн өргөтгөл хийж телевизийн 60 гаруй суваг, радиогийн 5 сувгийг дамжуулдаг болсон.

Одоогоор 150 гаруй ажилчид, Улаанбаатар хотод үйлчилгээний 5 үндсэн салбар, хөдөө орон нутгийн 60 гаруй гэрээт борлуулагч, 24 цагийн хяналт бүхий газрын станц, үйлчилгээний лавлах төвөөр дамжуулан хэрэглэгчдэдээ мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл[засварлах | кодоор засварлах]

Хиймэл дагуул[засварлах | кодоор засварлах]

ДДэш ТВ ХХК нь KT-Sat компанид Монгол улсад зориулсан цацраг, тусгал бүхий KOREASAT 5A хиймэл дагуулаа захиалан хийлгэсэн бөгөөд тэрхүү хиймэл дагуулаа 2017 оны 10 сарын 30нд SPACE X-ийн тавцан дээрээс Falcon 9 пуужингаар амжилттай хөөргөсөн. Ийнхүү шинэ хиймэл дагуулд шилжсэнээр хэрэглэгч илүү өндөр дохио чанараар, илүү олон суваг, кино контентыг үзэх зэрэг олон боломжуудыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Сувгийн үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

Одоогоор Монгол гадаадын 130 гаруй сувгуудыг орон даяар дамжуулж байгаагаас 30 гаруй HD сувгууд байна. Түүнчлэн 80 гаруй Монгол сувгийг дамжуулж байгаагаас 16 аймгийн 21 орон нутгийн сувгуудыг үзэгчдэд хүргэж байна. Мөн Хүүхэд, Танин мэдэхүй, Мэдээ мэдээлэл, Энтертайнмент, Кино контент хосолсон гадаад сувгуудаас гадна өөрсдийн кино сувгуудыг бий болгон хэрэглэгчдэд хүргэж байна.

ТВ-н сувгуудаас гадна Монголын үндэсний радиогийн 1, 2-р сувгууд болон бурханы шашины "Лавайн эгшиг" суваг, мөн Баян-Өлгийн аймгийн хэрэглэгчдэд зориулан Өлгий радиог тус тус дамжуулж байна.

Кино, контентын үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

ДДЭШ ТВ нь 2016 оноос кино сувгуудыг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Холливудын алдарт 6 том студи болон Солонгосын CJ энтертайментаас албан ёсны эрхтэйгээр хамгийн сүүлийн үеийн Ази, Холливуд болон Монголын кино контентуудыг нийлүүлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Кино контентын үйлчилгээг тус тусын онцлог бүхий Кино театрын сувгууд болон Кино сангаар дамжуулан хүргэж байна. Түүнчлэн шууд дамжуулалтын 900-р сувгаар рок поп, нийтийн дуучид, хошин урлагийн шоу тоглолт, спортын арга хэмжээ, шинэ кино контентын дижитал нээлтийг орон даяар шууд дамжуулдаг нь үйлчилгээний бас нэгэн ялгарал болдог.

Онцлог үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

2018 оноос Кино сангийн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгч төхөөрөмждөө флаш диск залгаснаар өөрийн кино сангаа бүрдүүлэх, дуртай суваг, нэвтрүүлгээ бичиж авч хадгалаад нөхөж үзэх болон үзэж буй нэвтрүүлгээ түр зогсоогоод ухрааж үзэх боломжуудыг олгосон нь хэрэглэгчдийн таашаалд нийцээд байна.

Хамрах хүрээ[засварлах | кодоор засварлах]

ДДэшТВ нь Монгол орон даяар 300,000 гаруй хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд өмнөд хилийн аймгуудад 0,6м-н голчтой антеннаар, бусад нутагт 0,75м-н голчтой тавган антеннаар найдвартай хүлээж авдаг. Түүнчлэн Орос болон Хятад улсуудад мөн хүлээж авах боломжтой байдаг.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]