Дебби Вилкес

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дебби Вилкес
Debbi Wilkes.jpg

Дебби Вилкес, 2009 оны 11 сар

Уран гулгалт
Төлөөлдөг улс: Flag of Canada.svg Канад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дебби Вилкес
Төрсөн огноо 1946 оны 12 сарын 16
Төрсөн газар Торонто
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Инсбрук 1964 Хос

Дебби Вилкес (англ. Debbi Wilkes, 1946 оны 12 сарын 16-нд Торонтод төрсөн) нь Канадын уран гулгагч юм. Тэрээр хос гулгалтын төрөлд өрсөлддөг байсан бөгөөд хамтрагч нь Гай Рэвэлл. Тэд 2 удаа улсынхаа, 1 удаа тивийнхээ аварга болсноос гадна өвлийн олимп, ДАШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн.

Вилкес хамтрагчаасаа 6 насаар дүү байсан бөгөөд хослон гулгаж эхлэхдээ өсч эхлээгүй байсан гэдэг[1]. Гэтэл 1963 онд 17 настайдаа 165 см өндөртэй болж, хамтрагчаасаа 3 см орчим өндөр болсон байв[2].

Тэд 1963 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө гэрэл зурагчдын өмнө зургаа авахуулж байх үед Вилкес нүүрээрээ мөсөн дээр унаж, тархиа хагалснаар уг тэмцээнд оролцож чадаагүй аж[1].

1964 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Рэвэлл мэргэжлийн тамирчин болж, Айс Кападс хэмээх шоунд оролцохоор шийдэхэд Вилкес боловсролоо дээшлүүлэхээр шийдсэн юм[1].

1966 онд, Инсбрукийн олимпийн хос гулгалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн Марика Килиус, Ханс-Юрген Баумлер нар олимпийн өмнө мэргэжлийн гэрээ байгуулсан байсан нь ОУОХ-ны мөрдлөгөөр илэрч, тэдний амжилтыг хүчингүйд тооцсоноор Вилкес, Рэвэлл нар огшиж, тэдэнд Онтарио мужийн Петербороуд болж байсан Канадын АШТ-ийн үеэр ОУОХ-ны гүйцэтгэх ерөнхийлөгч Жэймс Ворралл мөнгөн медалийг нь гардуулсан. Гэвч хожим амжилтын архивт Килиус, Баумлер нарын нэрийг мөнгөн медалийн эзэн гэж бичих болсон, гэхдээ тэдний медаль буцаж олгогдоогүй юм[1].

Вилкес зодог тайлсныхаа дараа зурагтаар уран гулгалт тайлбарлаж байснаас гадна зохиолч, дасгалжуулагч, Скэйт Канада тэмцээний Маркетинг, Ивээн тэтгэгчдийн асуудал хариуцсан захирал зэрэг албан тушаал хашиж, уран гулгалттайгаа холбоотой ажиллаж буй.

Амжилт[засварлах]

Гай Рэвэллтэй хослон гулгаж,

Тэмцээн 1959 1960 1961 1962 1963 1964
Өвлийн олимп 3
Дэлхийн АШТ 11 4 3
Хойд Америкийн АШТ 5 3 1
Канадын АШТ 1 (өсвөр) 3 3 3 1 1

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 Debbi Wilkes, Ice Time, ISBN 0-13-185117-9
  2. "1963 North American, U.S., and Canadian Champions", Skating magazine, May 1963


Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Дебби Вилкес