Дивертикулоз

Дивертикулоз буюу гэдэсний ханын цүлхэн хоол боловсруулах замын аль ч түвшинд тохиолддог ч, бүдүүн гэдсэнд хамгийн ихээр байрладаг.

Дивертикулоз буюу бүдүүн гэдэсний ханын цүлхэн гэдэгт ямар нэгэн клиник шинж тэмдэггүйгээр,бүдүүн гэдэсний салст эвэрхий хэлбэрээр гадагшаа цүлхийхийг хэлнэ.

Эпидемиологи буюу тархалт[засварлах | кодоор засварлах]

Дивертикулоз буюу бүдүүн гэдэсний ханын цүлхэн нь 60-с дээш настай хүн амын 30%,70-с дээш настай хүн амын 50%-д ажиглагдах ба эм хүйсийнхэнд давамгайгаар тохиолддог. Дивертикулоз буюу бүдүүн гэдэсний ханын цүлхэнгийн 80-90% орчим нь бүдүүн гэдэсний сигма хэсэгт байрладаг.

Физиопатологи буюу эмгэг жам[засварлах | кодоор засварлах]

Бүдүүн гэдэсний хана 4-н давхаргаас бүрдэх хийгээд хамгийн дотор талд мукоз буюу салст,гадна талд нь субмукоз буюу салстын дорхи,түүний гадна мускулярь буюу булчинлаг давхарга,хамгийн гадна нь серози буюу гөлгөр гялтан хальс байрлана. Эдгээр 4-н давхаргыг цусан хангамжийн судсууд дотроос гадагш чиглэлээр нэвтрэн гардаг ба чухам тэрхүү нэвтрэн гарах хэсэгт мускулярь буюу булчинлаг давхаргын сулрал буй болдог. Хооллолтын тэнцвэрт бус дэглэмээс (амидонгүй ролисахаридүүд багатай өөрөөр хэлбэл ургамалын гаралтай хүнс хангалтгүй хэрэглэснээс) үүдэн бүдүүн гэдсэнд өтгөн хаталт үүсэж улмаар бүдүүн гэдэс жигд бусаар, хүчтэй агшиж эхэлдэг. Энэхүү хүчтэй агшилтийн даралт нь мускулярь буюу булчинлаг давхаргын суларсан цэгт үйлчилсэнээр тухайн хэсэгт салст давхарга эвэрхий хэлбэрээр гадагшлан серози буюу гөлгөр гялтан хальсан давхаргыг түрэн цүлхэн буюу дивертикулийг үүсгэдэг. Хэрэв бүдүүн гэдэсний хананд олон тооны цүлхэн үүссэн байвал дивертикулози буюу цүлхэнжил гэж нэрлэнэ. өндөр наслалтын явцад гэдэсний булчинлаг давхарга сулрах нь дивертикуль үүсэхэд нөлөөлдөг.

Оношилгоо[засварлах | кодоор засварлах]

Дивертикулоз нь угтаа бие даасан өвчин биш ч гэлээ олон хүндрэлүүдийн эх суурь нь болж өгдөг ямар нэгэн клиник шинж тэмдэггүй тогтоц байдал юм.

Хүндрэлүүдэд:

  • Дивертикулит : цүлхэнгийн үрэвсэлт процессын улмаас үрэвссэн газрын харалдаа хэвлийн өвдөлт үүсэж, халуурах
  • Υрэвсэлийн нарийсалт буюу стенози үүсэх
  • Бүдүүн гэдэсний цооролт,цаашлаад перитонит буюу хэвлийн нийт гялтангийн үрэвсэл, хэвлийн хөндийн буглаа,фистүлүүд (үтрээ, давсаг,хажуу хөрш нарийн гэдэс рүү)үүсэх
  • Хоол боловсруулах замын доошоо цус алдалтын үүсвэр болох ( ихэвчлэн хэвлийн өвдөлтгүйгээр)