Динго

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Динго
Автрали динго
Автрали динго
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 VU.svg
Эмзэг (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Төрөл: Чоно
Зүйл: C. lupus
Дэд зүйл: C. l. dingo
Латин нэр
Canis lupus dingo
(Майер, 1793)
Дингогийн тархалт
Дингогийн тархалт
Ижил утгатай нэршил

antarcticus (Керр, 1792), Canis australasiae (Десмарест, 1820), Canis australiae (Грэй, 1826), Canis dingoides (Матши, 1915), Canis macdonnellensis (Матши, 1915), Canis novaehollandiae (Фойгт, 1831), Canis papuensis (Рамзай, 1879), Canis tenggerana (Колбрюгге, 1896), Canis harappensis (Прашад, 1936)[2]

Динго (Canis lupus dingo) нь хэдэн мянган жилийн өмнөөс зэрлэгшсэн гэрийн нохой бөгөөд өдгөө ихэнх нь хүнээс хамааралгүйгээр амьдардаг.

"Динго" хэмээх нэр Австралид тархсан хэсэгт нь хэрэглэгддэг бөгөөд генетикийн шинжилгээгээр Тайландад тархсан, хүнд ойр амьдардаг нохойнууд нь динго болох нь тогтоогдоод байгаа. Мөн Шинэ Гвинейн дууч нохой зэрэг динготой төстэй зүйлүүд нь яг ижил зүйл мөн эсэх нь хараахан батлагдаагүй.

Динго нь Австрали тивийн хамгийн том махан идэштэн болохынхоо хувьд тус тивийн экосистемд том үүрэг гүйцэтгэдэг. Хонь барьж иддэг тул Автралийн фермерүүд ихээр агнадгаас гадна гэрийн нохойтой эрлийзжиж байгаа эмзэг зүйл болно.

Эшлэл[засварлах]

  1. Corbett (2004). Canis lupus ssp. dingo. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this subspecies is vulnerable
  2. Canis lupus dingo. Mammal Species of the world. bucknell. 2009 оны 12 сарын 7-д хандсан. (англи хэлээр)

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Динго
Викизүйлд Динго-тай холбоотой мэдээлэл байна.
Wiktionary
Wiktionary: Динго – Энэ үгийг тайлбар толиос харна уу