Динияр Билялетдинов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Динияр Билялетдинов
Bilya.JPG
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Динияр Ринатович Билялетдинов
Өндөр  ft 0 in (0.00 м)
Байрлал Зүүн жигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг АнглиЭвертон
Дугаар 7
Өсвөрийн баг
2002–2004 ОросЛокомотив Москва
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2004–2009 ОросЛокомотив Москва 150 (38)
2009– АнглиЭвертон 28 (6)
Шигшээ баг
2005– ОросОрос 36 (5)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 16:05, 2010 оны 5 сарын 12 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 16:21, 2010 оны 9 сарын 8 (UTC)

Динияр Ринатович Билялетдинов (Татар хэлээр: Динияр Ринат улы Билалетдинев, 1985 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн) нь Татар гаралтай[1] Оросын хөлбөмбөгчин[2] бөгөөд Английн Эвертон баг болон Оросын шигшээ багт тус тус тоглодог. Тэр Эвертонд жигүүрийн тоглогчийн байрлалд тоглодог ч шигшээ багтаа хамгаалагчаар тоглодог юм. Түүний эцэг Ринат Билялетдинов нь мэргэжлийн хөлбөмбөгчин, дасгалжуулагч байв.

Товч намтар[засварлах]

Билялетдиновын эцэг Ринат Билялетдинов, эх Аделия Абдулахатовна Билялетдинова гэх хүмүүс байдаг. Билялетдинов Локомотив Москва багийн өсвөрийн багаас 2002 онд хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд 2004 онд Оросын Премьер лигийн анхны тоглолтондоо оролцож тухайн ондоо лигийн Оны шилдэг залуу тоглогчоор шалгарч байв.[3] Улмаар 2007 онд Локомотив багийн ахлагчаар томилогджээ.[4]

Английн Эвертон багтай 2009 оны наймдугаар сард холбоо тогтоон 8.9 сая фунт стерлингийн гэрээгээр шилжихээр болсон юм.[5][6] Энэ үед шигшээ багийн дасгалжуулагч Гүүс Хиддинк Челси багт тоглохыг зөвлөж байсан байх юм.[7] Инйхүү гэрээ хүчин төгөлдөх болсоны дараахан Эвертоны анхны гараагаа Уиган Атлетик багийн эсрэг 89 дэх минутанд сэлгээгээр орж ирэн хийв.[8] Европын лигийн АЕК Афин багтай хийсэн тоглолтонд Билялетдинов гурван гоол оруулан анхны «хэт-трикээ» хийж, улирлыг долоон гоол оруулсан амжилттайгаар үдэхийн сацуу Манчестер Юнайтед багийн эсрэг оруулсан гоол нь Оны шилдэг Эвертоны гоол болж байлаа.[9]

Оросын шигшээ баг 2006 оны ДАШТ-ий оролцох эрхийн шалгаруулалтанд амжилт тааруухан оролцсоныхоо дараа 21-ээс доош нас багийн бүрэлдэхүүнд багтан энэ насны ангиллын Европын АШТ-д оролцож мөн л бүтэлгүйтсэн[10] гэх мэт 2006 он Билялетдинов болон багийнхны нь хувьд тааруухан жил байв.

Улмаар Билялетдинов Евро-2008 тэмцээний сонгон шалгаруулалтын Израилийн шигшээтэй хийсэн тоглолтонд 1–2 харьцаагаар хожигдсоныхоо Андоррагийн шигшээтэй хийсэн тоглолтонд Дмитрий Сычёвын дамжуулалтаар хожлын цор ганц гоолыг оруулсан байна.[11] Эрхээ авсан шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж хагас шигшээ хүртэл багийнхныхаа хамт Билялетдинов тогложээ. 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтонд Оросын шигшээ арван тоглолт хийсний зургаад нь Билялетдинов оролцож хоёр гоолыг хийж амжсан нь плей-оффын эхний тоглолтонд Словенийн шигшээ багийн хаалганд оруулсан хоёр гоолууд юм. Тус тоглолтонд 2–1 харьцаагаар багаа ялуулж байв.[12]

Үзүүлэлтүүд[засварлах]

2010 оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар.
Баг Улирал Лиг Цом* Европ Бусад** Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Локомотив Москва 2004 25 5 2 0 0 0 0 0 27 5
2005 29 8 1 0 12 1 1 0 43 9
2006 29 3 3 1 2 0 0 0 34 4
2007 28 3 5 2 6 3 0 0 39 8
2008 26 9 1 0 0 0 1 0 28 9
2009 13 3 1 0 0 0 0 0 14 3
Бүгд 150 31 13 3 20 4 2 0 185 38
Эвертон 2009–10 23 6 3 0 7 1 0 0 33 7
2010-11 5 0 2 0 0 0 0 0 7 0
Бүгд 28 6 0 7 1 0 0 0 40 7
Нийт 178 37 16 3 27 5 2 0 225 45

(* Тусгаар улсуудын Хамтын Нөхөрлөлийн цом, Оросын цом, Английн цом болон Лигийн цом)

(** Оросын Супер цом болон Английн хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд)

Шигшээ багийн нэрийн өмнөөс оруулсан гоолууд[засварлах]

# Хэзээ Хаана Өрсөлдөгч Тооны харьцаа Үр дүн Тэмцээн
1 2007-11-17 Рамат-Ган цэнгэлдэх хүрээлэн, Тель-Авив, Израиль  Израйль 1 – 1 1–2 2008 оны ЕАШТ-ий .сон
2 2008-05-23 Локомотив цэнгэлдэх хүрээлэн, Москва, Орос  Хасаг 4 – 0 6–0 Нөхөрсөг тоглолт
3 2009-11-14 Лужники цэнгэлдэх хүрээлэн, Москва, Орос  Словен 1 – 0 2–1 2010 оны ДАШТ-ий .сон
4 2009-11-14 Лужники цэнгэлдэх хүрээлэн, Москва, Орос  Словен 2 – 0 2–1 2010 оны ДАШТ-ий .сон
5 2010-03-03 ETO цэнгэлдэх хүрээлэн, Дьёр, Унгар  Унгар 1 – 1 1–1 Нөхөрсөг тоглолт


Шагналууд[засварлах]

Баг[засварлах]

Локомотив Москва

Хувийн[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Динияр Билялетдинов: «Семья на первом месте», По материалам газеты «Татарский мир» (Russian) (2006). 2009-11-18-д хандсан.
  2. Gazeta.spb.ru (Russian)
  3. Diniyar Bilyaletdinov. Everton FC. 25 August 2009-д хандсан.
  4. Gray, Ashley. "Ten things you didn't know about Everton new boy Diniyar Bilyaletdinov", London: dailymail.co.uk, 26 August 2009. 2 November 2009-нд авсан. 
  5. Hunter, Andy. "Joleon Lescott passes medical to pave way for £22m move to Manchester City", London: Guardian, 25 August 2009. 25 August 2009-нд авсан. 
  6. "Bilyaletdinov seals Everton move", BBC Sport, 25 August 2009. 25 August 2009-нд авсан. 
  7. Taylor, Daniel. "Diniyar Bilyaletdinov picks up rhythm of the Mersey beat", London: The Guardian, 28 November 2009. 1 May 2010-нд авсан. 
  8. Everton v Wigan. Everton F.C. (2009-08-30).
  9. "Goal of the Season / 09/10 End Of Season . on the final day of the 2009-10 [9 may 2010 he scored a brilliant goal in everton 1-0 win over portsmouth Awards]", evertonfc.com, 5 May 2010. 10 May 2010-нд авсан. 
  10. Russia wheel out the big guns
  11. Statistics.
  12. "Pecnik strike keeps Slovenia alive", fifa.com, 14 November 2009 

Холбоос[засварлах]