Дита Фон Тийз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дита Фон Тийз

Фон Тийз 2007 оны Канны Кино Наадмын үеэр
Төрсөн Хийдэр Рэни Свийт
1972 оны 9 сарын 28 (1972-09-28) (41 настай)
АНУ, Мичиган, [Рочестер]]
Ажил Burlesque model, actress
Эхнэр (нөхөр) Мэрилин Мэнсон (2005-2007) (салсан)
Цахим сүлжээ
http://www.dita.net

Дита Фон Тийз (англ. Dita Von Teese) нь Америкийн бүрлеск модел, жүжигчин Хийдэр Рэни Свийтийн тайзны нэр юм.

Намтар[засварлах]

Тэрээр 1972 оны 9 сарын 28-нд Америкийн Мичиган муж улсын Рочестерт 3 охинтой айлын дундах охин болж мэндэлсэн байна. Түүний ээж гоо сайханч, харин эцэг нь бал чулуу үйлдвэрлэдэг компанид техникч хийдэг байв.

Фон Тийз 1940-өөд оны сонгодог ретро стилиэрээ алдаршсан. Түүнийг бага байхад ээж нь даашинз авч өгөх дуртай байсан байна. Ээж нь Холливүдийн алтан үеийн кинонуудад дуртай байсан тул Дитаг уг стилиэр, ялангуяа Бэтти Грэбл шиг хувцасладаг болгосон аж.

Фон Тийз багаасаа балетаар хичээллэдэг байсан бөгөөд 13 настайдаа орон нутгийн бүжгэн жүжгийн компанид гоцлол бүжигчнээр ажиллаж байв. Фон Тийз "Би 15-тайдаа хамгийн сайн байсан" гэж дурссан удаатай бөгөөд балетчин болохыг хүсдэг байжээ. Хожим тэрээр уг чадвараа бүрлеск шоуны үзүүлбэртээ чадварлагаар ашигладаг болжээ.