Дифлимп

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дифлимп буюу Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олимп (хуучин Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дэлхийн наадам, Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын наадам гэдэг байсан, англ. Deaflympics) гэдэг нь ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн, сонсголын бэрхшээлтэй тамчиричд оролцдог дээд зэрэглэлийн тэмцээн юм. Тус наадмыг Comité International des Sports des Sourds (CISS, "Олон Улсын Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Спортын Холбоо") зохион байгуулдаг.

Түүх[засварлах]

4 жил тутамд зохиогддог Дифлимп нь олимпийг эс тооцвол хамгийн эртнээс зохиогдож ирсэн олон спортын цогц наадам юм[1]. 1924 онд Парист зохиогдсон анхны дифлимп нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцсон анхны олон улсын спортын тэмцээн байсан билээ[2]. Дэлхийн хоёрдугаар дайнаас болж тасалдсаныг эс тооцвол дөрвөн жил тутамд зохиогдож ирснээс гадна 1949 оноос Өвлийн дифлимп зохиогдож эхэлсэн байна[3]. Парист болсон анхны наадамд Евроопын 9 орны 145 тамирчин оролцож байжээ.

1924-өөс 1965 онд албан ёсоор "Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын Наадам" гэгддэг байсан бөгөөд мөн "Олон Улсын Чимээгүй Наадам" гэгдэж байв. 1966-1999 онд "Сонсголын Бэрхшээлтэй Хүмүүсийн Дэлхийн Наадам" буюу "Дэлхийн Чимээгүй Наадам" гэгдэж байгаад 2000 оноос одоогийнхоороо "Дифлимп" гэгдэх болсон байна[3].

Дифлимпэд оролцохын тулд тамирчдын "сайн чих" нь дор хаяж 55 дб-ээр сонсголоо алдсан байх ёстой. Тамирчдын нөхцлийг ижил байлгахын тулд сонсголын аппарат зэргийг хэрэглэхийг үл зөвшөөрнө[3]. Хөлбөмбөгийн тэмцээнд шүүгч шүгэл үлээхийн оронд дарцаг өргөдөг бол хөнгөн атлетик зэрэг уралдаанд гараандаа гарахыг гар буу биш, гэрэл гялбуулж мэдэгддэг байна.

Спортын төрлүүд[засварлах]

Дифлимпийн хөтөлбөрт өдгөө дараах спортын төрлүүд багтдаг[4]:

Зуны дифлимп[засварлах]

Хувийн спорт[засварлах]

Багийн спорт[засварлах]

Өвлийн дифлимп[засварлах]

Хувийн спорт[засварлах]

Багийн спорт[засварлах]

Зохион байгуулагдсан хот, улсууд[засварлах]

Өнөөдрийн байдлаар Дифлимпийн наадам нь 21 улсын 36 хотод зохион байгуулагдаж байсан боловч Европ, Хойд Америк тивээс гадна ердөө 3 удаа (Христчөрч 1989, Мельбурн 2005, Тайбэй 2009). Дараагийн зуны наадам Грекийн Афинд 2013 онд, өвлийн наадам Словакийн Хай Татраст 2011 онд зохиогдоно. Зохиогдож байсан хот, улсуудыг дор жагсаав[2][5]:

Зуны дифлимп[засварлах]

Он Наадам Хот Улс
1924 I Парис Франц Франц
1928 II Амстердам Нидерланд Нидерланд
1931 III Нюрнберг Герман Герман
1935 IV Лондон Flag of the United Kingdom.svg Их Британи
1939 V Стокхольм Flag of Sweden.svg Швед
1940–48 онд Дэлхийн хоёрдугаар дайны улмаас зохиогдоогүй
1949 VI Копенхаген Flag of Denmark.svg Дани
1953 VII Брюссель Бельги Бельги
1957 VIII Милан Flag of Italy.svg Итали
1961 IX Хельсинки Flag of Finland.svg Финланд
1965 X Вашингтон Америк Америк
1969 XI Белград Flag of SFR Yugoslavia.svg Югослав
1973 XII Мальмё Flag of Sweden.svg Швед
1977 XIII Бухарест Flag of Romania (1965-1989).svg Румын
1981 XIV Кёльн Flag of Germany.svg Баруун Герман
1985 XV Лос-Анжелес Америк Америк
1989 XVI Христчөрч Flag of New Zealand.svg Шинэ Зеланд
1993 XVII Софи Flag of Bulgaria.svg Болгар
1997 XVIII Копенхаген Flag of Denmark.svg Дани
2001 XIX Ром Flag of Italy.svg Итали
2005 XX Мельбурн Flag of Australia.svg Австрали
2009 XXI Тайбэй Flag of the Republic of China.svg Тайвань (Бүгд Найрамдах Хятад Улс)

(Flag of Chinese Taipei for Deaf.png Хятадын Тайвань гэсэн нэрээр оролцдог)

2013 XXII Афин Грек Грек

Өвлийн дифлимп[засварлах]

Он Наадам Хот Улс
1949 I Сифелд Flag of Austria.svg Австри
1953 II Осло Норвеги Норвег
1955 III Обераммергау Герман Герман
1959 IV Монтана-Вермала Швейцар Швейцар
1963 V Оре Flag of Sweden.svg Швед
1967 VI Берхтесгаден Герман Герман
1971 VII Аделбоден Швейцар Швейцар
1975 VIII Лэйк-Плэсид Америк Америк
1979 IX Мэрибэл Франц Франц
1983 X Мадонна ди Кампиглио Flag of Italy.svg Итали
1987 XI Осло Норвеги Норвег
1991 XII Банфф Flag of Canada.svg Канад
1995 XIII Иллөс Flag of Finland.svg Финланд
1999 XIV Давос Швейцар Швейцар
2003 XV Сундсвалл Flag of Sweden.svg Швед
2007 XVI Солт-Лэйк Сити Америк Америк
2011 XVII Хай Татрас Flag of Slovakia.svg Словак
2015 XVIII Ванкувер Flag of Canada.svg Канад

Мөн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]

Гадны холбоосууд[засварлах]