Ди Жей Огастин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дэррил Жерард "Ди Жей" Огастин, бага (англ. Darryl Gerard "D. J." Augustin, Jr., 1987 оны арваннэгдүгээр сарын 10, Луйзиана, Нью Орлеан) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Оклахома-Сити Тандерт» хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | edit source]

Техасын их сургуулиас 2008 оны драфтын №9 Огастин «Шарлотт Бобкэтс» (2008—2012) багт сонгогдож байв.[1] Дараа нь «Индиана Пэйсерс» (2012—2013) багт тоглож байгаад «Торонто Рэпторс» багт 2013 оны долоодугаар сарын 22-нд ирж байв.[2] Түүний дөрөв дэх баг бол «Чикаго Буллз» бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сарын 13-нд гэрээ байгуулж албан ёсоор элссэн.[3]

Тэр 2014 оны долоодугаар сарын 14-нд «Детройт Пистонстой» 6 сая доллараар 2 жилийн гэрээ байгуулав.

«Юта Жазз» зэрэг гурван багийн тохиролцоогоор «Оклахоматай» 2015 оны хоёрдугаар сарын 19-нд гэрээлсэн.[4]

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Ди Жей Огастин»