Долгорсүрэнгийн Сумъяабазар
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Долгорсүрэнгийн Сумъяабазар | |
|---|---|
| Нэр | Долгорсүрэнгийн Сумъяабазар |
| Цол | улсын аварга |
| Төрсөн өдөр | 1974 оны 1 сарын 7 |
| Төрсөн газар | Өвөрхангай аймаг, Хужирт сум |
| Амжилт | |
| Түрүүлсэн тоо | 1 |
| Үзүүрлэсэн тоо | 4 |
| Шөвгөрсөн тоо | 14 |
| Цол хүртсэн он | |
| Улсын начин | 1994 |
| Улсын заан | 1996 |
| Улсын гарьд | 2005 |
| Улсын аварга | 2006 |
| Тайлбар | |
Долгорсүрэнгийн Сумъяабазар (1974 оны 1 сарын 7 - ) нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, үндэсний бөхийн Монгол улсын аварга, чөлөөт бөхөөр олимпийн наадамд оролцож байсан бөх, мэргэжлийн тулаанч юм.
Агуулга |
[засварлах] Амжилт
[засварлах] Үндэсний бөх
- 1994 онд 5 давж улсын начин цол хүртсэн
- 1995 онд 5 давсан
- 1996 онд 7 давж улсын заан болов
- 1998 онд 8 давж үзүүрлэсэн
- 1999 онд 8 давж үзүүрлэсэн
- 2000 онд 6 давсан
- 2001 онд 6 давсан
- 2002 онд 6 давсан
- 2003 онд 8 давж үзүүрлэн улсын гарьд цол хүртэв
- 2004 онд 6 давсан
- 2005 онд 8 давж үзүүрлэсэн
- 2006 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ
- 2007 онд 6 давсан
- 2008 онд 6 давсан
[засварлах] Чөлөөт бөх
Тэрээр чөлөөт бөхөөр Атланта, Сиднейн олимпуудад оролцож байв. Азийн наадмын мөнгө (1998), Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө (1996), Зүүн Азийн наадмын алтан медальтай (1997)
[засварлах] Мэргэжлийн тулаан
- K-1 болон мэргэжлийн зодооны дэвжээнд 4 удаа тулалдаж, 1 ялж, 3 ялагдсан.
- 2003 оны 5 сарын 2. NJPW - Ultimate Crush. Токио, Япон - Коосака Цүёши (Япон). 1-р үеийн 2:58-д гэмтлийн улмаас техникийн нокаутаар ялагдсан.
- 2004 оны 3 сарын 14. K-1 BEAST 2004. Нийгата, Япон - Боб Сапп (АНУ). 1-р үеийн төгсгөлд цагаан алчуур шидэж, техникийн нокаутаар ялагдсан.
- 2004 оны 7 сарын 17. K-1 Дэлхийн Гран-при, Сөүл, БНСУ - Коясү Шинго (Япон). 2-р үеийн 1:08-д техникийн нокаутаар ялагдсан (цагаан алчуур шидэн бууж өгсөн)
- 2006 оны 8 сарын 15. Kokoro - Kill Or Be Killed. Токио, Япон - Тоса Такэши (Япон). 1-р үеийн 1:58-д хүнд цохилтоор ялсан.
[засварлах] Гэр бүл
Түүний аав нь улсын заан Донровын Долгорсүрэн, дүү нар нь улсын начин Долгорсүрэнгийн Сэржбүдээ, мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, эхнэр нь 1991 оны Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Ч.Мичидмаа болно. 2 хүүхэдтэй.