Дондогийн Алтангэрэл

Уяач
Нэр Дондогийн Алтангэрэл
Цол Монгол улсын аймгийн аварга уяач
Төрсөн өдөр 1957 оны 10 сарын 24
Төрсөн газар Архангай аймаг, Хашаат сум
Түрүү, бүсийн 4
Айраг, бүсийн 9
Түрүү, сумын 25 орчим
Айраг, сумын 40 гаран

Дондогийн Алтангэрэл нь Архангай аймгийн Хашаат сумын аймгийн алдарт уяачдын ахмад үе юм. 1970-1990 он хүртэл олон хурдан морьдтой байснаас дурдвал хурдан халтар морь, зэхэр хээр морь, зэрэх хээр азарга, элбэр хээр, сартай хурдан хонгор, том зээрд, хүрэн морь зэрэг хурдан буянууд нь түмэн олноо олон жил баясгаж байжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Аймгийн аварга уяач Алтангэрэл нь Архангай аймгийн Хашаат сумын могой хэмээх газар 1957 онд ард Дондогийн гэрт төрсөн. Хүүхэд байхаасаа хурга, ишиг хариулж малчин айлын хүүхдүүдийн адилаар өсөж торнисон. 1965 онд Хашаат сумынхаа бүрэн дунд сургуульд элсэн орж бүрэн дунд боловсролтой болсон. Д.Алтангэрэлийн гэргийг Норовын Хандхүү гэдэг. Мөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат. Зургаан хүүхдийн эцэг эх ба таван хүүхэд нь дээд боловсролтой нэг хархүү нь малчин бүрэн дунд боловсролтой. Д.Алтангэрэл нь 1972 онд “Их Эхлэлт” нэгдлийн илгээлтийн эзэн болж хөдөө мал дээр гарсан. 1975 онд цэрэгт татагдан Дорноговь аймгийн Сулинхээр отряд хилийн 0168 дүгээр ангид жагсаалын даргаар 3 жилийн алба хаасан. Нэгдэлд эхлээд хонь малалж байгаад дараа нь адуу малласан. 1992 онд нэгдэл тарахад хувийн мал аж ахиу эрхэлж эхэлсэн.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Мал маллах хугацаандаа 1973 оны 7 сард “мал маллах сайхан” эвлэлийн төв хорооны тэргүүний цол тэмдэгээр шагнуулж, мөн оны 10 сард Оросын Холбооны Улсын нийслэл Москва, Ленинград, Эрхүү хотуудтай танилцуулахаар улсаас шилдэг 30 малчныг шагнан явуулсны нэг болсон. 7, 8-р таван жилийн гавшгайч, засгийн газрын хүндэт жуух, ХАА хүндэт жуух, ХАА их сургуулийн малын эмчийн ангид суралцах урилга, эвлэлийн төв хорооны “тэргүүний малчин залуу алтан медаль”, лениний 100 жилийн хүндэт жуух, ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Ардчилсан холбооны “Алтан од” медаль, 1980, 1986 онуудад аймгийн аварга малчнаар 2 удаа, 1983 онд Хашаат сумын анхны аймгийн аврага уяач, 1988 онд аймгийн аврага адуучин, 2013 онд ХАА тэргүүний ажилтан, 2020 онд аймгийн алдарт уяач зэрэг удаа дараалан олон шагнуулсан.

Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн уяач Дондогийн Алтангэрэл нь 1983 онд Архангай аймгийн аварга уяач (Одоогийн алдарт уяач), 2013 онд Архангай аймгийн Хашаат сумын алдарт уяач болж байсан ба хуучны ахмад уяачдын нэг юм. Аймаг сумын наадамд 20 гаран түрүү, 40 гаран айраг авч байсан. Улсын алдарт уяач Зуун Чулууны "хонгор" морийг ганц дийлж байсан хурдан "халтар" морины эзэн юм. Хашаат сумын Таван хээр (Таван халуун гэдэг зарим нь арван хээр морь байсан ч гэж ярьдаг) морины 2 хээр мориных нь эзэн юм.

  1. Хурдан халтар морь (Бор хээр)
  2. Зэхэр хээр морь

Эрдэнэт хотын 20 жилд (1996 он) хурдан сартай хээр (Элбэг хээр) үрээ нь гарсан цагаасаа магнайлж явааг нь узелиэр зарлагдаж хол тасарч түрүүлж ирээд майхан руу хадуурч байсан. Тус наадамд зэхэр хээр азрага нь 500 азрагаас 90-д, хонгор шүдлэн нь 30-д хурдалж байжээ. Булган аймгийн Гурванбулаг сумын ойгоор 5 түрүү, 2 айраг авч байжээ. Тухайн үед сумын засаг дарга байсан Равжир гэдэг хүн Хөнхөрийн хархүү сайн юм гэж хэлээд үнсчээд явж байжээ. Мөн Тод магнай киноны даншиг наадамд хурдан халтар морь нь 9-д хурдалж байсан байна.

Хурдан халтар морины тухай товч[засварлах | кодоор засварлах]

Хурдан халтар морины хувьд гараа тухайн үед мотоциклын хурдаар 80 миль, барианд ирэхдээ 50 мильтэй давхидаг байжээ. Зайдан унасан хүүхэд нь эргэх үед нь мундааных нь үсийг мулт татан ойчиж байсан түүхтэй хурдан хүлэг юм.