Донровын Долгорсүрэн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Донровын Долгорсүрэн | |
|---|---|
| Нэр | Донровын Долгорсүрэн |
| Цол | улсын заан |
| Төрсөн өдөр | 1946 он |
| Төрсөн газар | Өвөрхангай аймаг, Хужирт сум |
| Амжилт | |
| Түрүүлсэн тоо | 0 |
| Үзүүрлэсэн тоо | 0 |
| Шөвгөрсөн тоо | 11 |
| Цол хүртсэн он | |
| Улсын начин | 1968 |
| Улсын заан | 1976 |
| Тайлбар | |
Донровын Долгорсүрэн (1946 - ) нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм.
[засварлах] Амжилт
- 1968 онд 5 давж улсын начин болсон
- 1970 онд 5 давж "Улам өрнөх" чимэг хүртсэн
- 1975 онд 6 давж "Тод гарамгай" чимэг нэмжээ
- 1976 онд 7 давж улсын заан цол хүртжээ
- 1977 онд 6 давж "Үнэн хүчит" чимэг хүртжээ
- 1978 онд 6 давж "Цогт идэр" чимэг хүртсэн
- 1979 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг хүртэв
- 1980 онд 6 давж "Үнэн итгэлт" чимэгтэй болов
- 1981 онд 5 давж "Үлэмж бадрах" чимэг хүртжээ
- 1982 онд 7 давж "Бат суурьт" чимэг хүртэв
- 1983 онд 5 давж "Тун ч гарамгай" чимэг хүртсэн байна
[засварлах] Гэр бүл
Тэрээр 4 хүүтэй. Хүү Д.Сумъяабазар нь үндэсний бөхийн улсын аварга, Д.Сэржбүдээ нь мөн үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Дагвадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой бөхчүүд юм.