Дон Брагг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||||||||||||||
|
|||||||||||||||||
Дон Брагг (англ. Don Bragg, 1935 оны 5 сарын 15-нд Нью-Жерсигийн Пеннс Гровт төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, тулгууртай харайлтын тамирчин юм. Тэрээр 1960 оны Ромын олимпоос алтан медаль хүртсэн.
Брагг Пеннс Гровын ахлах сургуулийг дүүргэжээ[1].
Брагг хөнгөн цагаан тулгуур хэрэглэж байсан сүүл үеийн тамирчдаас шилдгүүдийн нэг нь байлаа. 1954 - 1960 он хүртэл дэлхийн шилдгүүдийн жагсаалтад байнга бичигдэж байсан ба 1960 оны олимпийн өмнөх сорилгын үеэр 4.80 м дээгүүр давж, дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна олимпод 4.70 м-ийн амжилтаар алтан медаль хүртжээ. Түүнээс гадна 1959 онд Филадельфид 4.81 м-ээр танхимын дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Эшлэл [засварлах]
- ↑ Staff. "The Twig Was Bent", Тайм, 1959 оны 4 сарын 20. 2010 оны 1 сарын 29-нд авсан.