Дорнод Ху

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дүнь Ху буюу Дорнод Ху нар нь тэдний дээд өвөг болох Гүй нараас гаралтай ажээ. Гүй нараас Баруун Ху (Хүннү) болон Дорнод Ху (Дүнь Ху) хэмээн 2 хуваагджээ. Хятадын сурвалж бичгүүдэд дорнод Ху нарыг Дүнь Ху (Монголын түүхийн судалгааны зохиолуудад Дунху хэмээн бичих нь түгээмэл байдаг) хэмээн нэрлэсэн байдаг. Дүнь гэдэг нь дорнод, Ху гэдэг нь бүдүүлэг гэсэн үг юм.

Дүнь Ху нь түүхийн сурвалж бичгүүдэд МЭӨ VII зуунд анх тэмдэглэгдэх болсон бөгөөд МЭӨ 150 онд Хүннү гүрэн тэднийг эрхшээлдээ оруулсан байна. Дүнь Ху Сяньби болон Кидан нар үүсчээ. Иймээс Дүнь Ху эртний Монгол нүүдэлчин аймаг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Мөн Зүрчидүүдийг Дүнь Ху нарын удамтай холбон үздэг.