Дорнын сохор номин

Дорнын сохор номин

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Soricomorpha
Овог: Номингийнхон (Talpidae)
Бүл: Scalopini
Төрөл: Scalopus
É. Geoffroy, 1803
Зүйл: S. aquaticus
Латин нэр
Scalopus aquaticus
(Карл Линней, 1758)

Дорнын сохор номин (Scalopus aquaticus) нь дунд зэргийн хэмжээтэй, Хойд Америкийн сохор номин юм. Scalopus төрлийн ганц гишүүн болно. Энэ зүйл нь Канад, АНУ, Мексикийн хойд хэсгийн чийглэг, элсэрхэг, ойн хөрсөнд амьдардаг.

Бор саарал өнгийн арьстай, шовх үзүүртэй хамар, богино сүүлтэй. Биеийн урт 16 см ба сүүл нь 3 см, 75 гр жинтэй. 36 шүдтэй, нүд нь арьс үсээр бүрхэгдсэн, чих нь бас ил харагдахгүй. Дорнын сохор номин амьдралынхаа ихэнх цагийг хөрсөн дор өнгөрүүлж, чийгийн улаан, авгалдай, цох зэргээр хооллодог. Үржлийн үеэс бусад цагт ганцаар амьдардаг. Эм нь 2-5 зулзага гаргана.