Дорнын өрөвтас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дорнын өрөвтас
Kounotori 06f4471sv.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 EN.svg
Ховор
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Өрөвлөг хэлбэртэн
Овог: Өрөвтасынхан
Төрөл: Ciconia
Зүйл: C. boyciana
Латин нэр
Ciconia boyciana
Swinhoe, 1873

Дорнын өрөвтас(Ciconia boyciana) нь том цагаан шувуу бөгөөд далавч нь хар өнгийн өдтэй. Энэ шувуу нь Европын Цагаан өрөвтастай маш төстэй бөгөөд ойр холбоотой тул дэд зүйл нь хэмээгддэг. Дорнын өрөвтас нь цагаан өрөвтасаас биеэр том, 100-129 см өндөр, 4.4-5 кг жинтэй байна. Нүдний орчмоор улаандуу арьстай, хар хошуутай. Эр, эм хоорондоо төстэй ба эм нь арай жижиг байдаг. Урьд Япон, Хятад, Солонгос, Орос улсын нутгаар таарж байсан ч өдгөө Япон болон Солонгосын хойгт устаж үгүй болжээ. Иймд 2007 оны 5 сард Японд 40 жилийн дараа дорнын өрөвтасыг авчирч нутагшуулах үйл ажиллагаа хийсэн байна. Дорнын өрөвтас нь үржлийн үеэс бусад үед ганцаар амьдарна. Голдуу 2-6 өндөг гаргана.

Гол идэш хоол нь загас, мэлхий, шавьж, зарим жижиг шувуу болон мэрэгч юм.

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Ciconia boyciana