Дуг Макдермотт

Дуг Макдермотт (Англи: Doug McDermott, 1992 оны нэгдүгээр сарын 3-нд Хойд Дакота мужийн Гранд Форкс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Чикаго Буллз» багт жижиг довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Макдермотт 2014 оны зургаадугаар сарын 26-нд 2014 оны НБА-гийн драфтаар «Денвер Наггетс» багт хуваарилагдсан ч тухайн өдөртөө Энтони Рэндольфийн хамт «Чикаго Буллзийн» 2014 оны 16, 19 драфтын сонголт болон 2015 оны II тойргийн драфтын эрхээр шилжжээ.[1] 2014 оны долоодугаар сард Зуны лигт 18.0 оноо, 4.0 самбар, 2.8 дамжуулалт дунджилсан[2] түүнтэй долоодугаар сарын 22-нд албан ёсны гэрээг нь байгуулжээ.[3] [4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Bulls deal picks for Doug McDermott
  2. 2014 Summer League Player Profile – Doug McDermott
  3. BULLS SIGN FORWARD DOUG MCDERMOTT
  4. on his first game doug scored 12 points grabbed 5 rebounds and provided 2 assists on a win over the new york knicks 104-80.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дуг Макдермотт – Викимедиа дуу дүрсний сан