Дуншян хэл

Дуншян хэл
Орчин цагийн Дуншян хэл
Нутаг оронХятад улсын Ганьсү муж, тэр
дотроо Линьшя тойрог, мөн улсын
Шиньжян орны Или тойрог болон
Хөхнуур муж, Ниншя орон
Эзэмнэгч250,000 хүн (1999)
ХэлтэнДуншян ястан
Төрөл зүй
Алтай язгуур
Бичиг үсэгАраб, латин үсгээр бичих дүрэмтэй ч
хэрэгждэггүй байж магадгүй байна.
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-3sce

Дуншян ястны хэл яриаг Дуншян хэл (хятадаар 东乡语, англиар Santa language, Dongxiang language, оросоор Дунсянский язык) гэнэ. Англи Santa гэдэг нь Дуншянгууд өөрсдийгөө Санта гэж хэлж бичдэгээс үүссэн байхыг үгүйсгэхгүй. Монгол улсад энэ талаар судалж утгыг нь тайлж зөвтгөвөл Сант хэл гэж нэрийдэх боломжтой. Хэл шинжээчид төрөл гарлаар нь энэ Дуншян хэлийг Алтай язгуурын Монгол бүлэгт хамааруулдаг. Бусад Монгол төрлийн хэлний адилаар өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн гэх өгүүлбэрийн бүтэцтэй байдаг ч Хятад хэлний үйлчлэлд ороод өгүүлэхүүн, тусагдахуун хоёрын байр солигдож байгааг Бао (эсвэл БooCаран) гэх эрдэмтэн ажигласан байна.[1] Дуншян хүмүүс Араб үсэг мэддэг бөгөөд түүгээрээ хэлээ тэмдэглэдэг байж болох юм. Гэвч энэ талаар судалсан баримт бараг олддоггүй. 2003 онд бас нэгэн төрөл хэлтний буюу Монгор латин үсгийг Дуншян хэлийг тэмдэглэхэд ашиглахыг заасан ч гэсэн хэрэгжихгүй л байсаар гэж Америкийн эрдэмтэн Ким бичсэн байна.[2]

Унших бичиг[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 包萨仁/Bao Saren (2006), "从语言接触看东乡语和临夏话的语序变化 /
    Sequential Changes in Dongxiang Language and Linxia Dialects from the View of Linguistic Contact"
  2. Kim, Stephen S. (2003), "Santa", in Janhunen, Juha, The Mongolic Languages, pp. 346–363