Душанбе

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Душанбе
Душанбе хот
Хотын хөндлөн харагдац
Душанбе-н сүлд
Сүлд
Улс Flag of Tajikistan.svg Тажикистан
Засаглал  
 - Захирагч Махмадсаид Убайдуллоев
Газар нутаг  
 - Нийт 124.6 км²
Өндөр 706 м
Хүн ам  
 - Нийт (2008) 679,400
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC+5
Цахим сүлжээ: www.dushanbe.tj

Душанбе (Тажик: Душанбе, мөн دوشنبه Дюшанбе) нь 679,400 хүнтэй, Тажикистан улсын хамгийн том болон нийслэл хот юм. Тажик хэлний Душанбе гэдэг нь Монголчилбол Даваа гараг гэх утгатай[1] бөгөөд Даваа гарагт нээгддэг зах зээл байснаа өргөжиж хот болсон түүхтэй юм.

Агуулга

[засварлах] Түүх

Варзоб, Кофарнихон хоёр голын бэлчирт байрладаг Дюшанбе нь 20-р зууны эхэн үе хүртэл тосгон эсвэл гацаа байжээ. 1920-1921 онуудад Бухарын сүүлчийн эмир болон Оросын улаан армийн эрхэнд ээлж дараалан орж байв. 1925 онд хот сэргээгдэж, Тажикийн өөртөө засах холбооны социалист бүгд найрамдах улсын нийслэл болсон байна. 1929 онд хотын нэрийг Сталинабад хэмээн өөрчилж, 1961 онд эргэн нэрээ авсан бөгөөд оросжсан кирилл үсэгт тохируулсан Душанбе хэмээн нэрлэгджээ.

Социализмын жилүүдэд энэ хот нь хөвөн даавуу болон торго үйлдвэрлэлээр төрөлжиж, хотын хүн ам өссөн. 1992-1997 онд үргэлжилсэн Тажикистаны иргэний дайны үеэр хот багагүй сүйдсэн.

[засварлах] Хүн ам зүй

Душанбегийн хүн амыг нь үндэстэн, ястны бүтцээр ангилвал: 83.4% Тажик, 9.1% Узбек, 5.1% Орос, 2.4% бусад болно.

Душанбе хотын хүн ам
Он Хүний тоо
1926 6,000
1936 83,000
1956 227,000
1971 388,000
1991 582,000
2002 579,000
2006 661,000

[засварлах] Дүүрэг

Душанбе хот нь доорх 4 дүүрэгтэй:

  1. Абу Али Ибн Сина
  2. Фирдавси
  3. Исмаил Сомони
  4. Шохмансур

[засварлах] Эшлэл

  1. D. Saimaddinov, S. D. Kholmatova, and S. Karimov, Tajik-Russian Dictionary, Academy of Sciences of the Republic of Tajikistan, Rudaki Institute of Language and Literature, Scientific Center for Persian-Tajik Culture, Dushanbe, 2006.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр