Дуэро гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Испаниар Дуэ́ро (Duero), португалаар До́ру (Douro) гэдэг гол Испанийн нутаг Иберийн нурууны 2157 м өндрөөс эх авч баруун зүг урсаад, Португалын нутагт орж нийт 897 км зам туулж Порту хотын орчим Атлантын далайд цутгадаг. Сав газрын талбай — 97,290 км². Пиренейн хойгт уртаараа Тахо, Эброгийн дараа 3-т ордог.

Дуэро голд Писуэрга, Тормес, Коа, Туа, Дуратон, Эсла голууд усаа цутгана.

Нутгийнхан хажуугаар нь бүйлс, олив, портвейн дарсны усан үзэм тариалдаг.