Дэвид Ли (сагсан бөмбөгчин)

Дэвид Ли (Англи: David Lee, 1983 оны дөрөвдүгээр сарын 29-нд Миссури мужийн Сент-Луис хотод төрсөн)  — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Голден Стэйт Уорриорз багийн төв болон хүчний довтлогч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Дэвид Ли коллежийн Чеминейд болон Флорида Гейторс багуудад амжилттай тоглож байсаны сацуу 2005 онд социологийн бакалавр зэрэг горилжээ. НБА-д, драфтын гуч дахь сонголтоор Нью-Йорк Никст элсэж, мэргэжлийн замналаа эхлүүлсэн.

Ли 2010 онд Бүх оддын тоглолтонд шалгарах хэмжээнд сайн тоглолт үзүүлжээ. Улмаар 2010 оны дөрөвдүгээр сарын 2-нд Голден Стэйт Уорриорзтой тоглохдоо 37 оноо, 20 бөмбөг авалт, 10 дамжуулалтаар анхны трипл-даблыг хийсэн.[1] Аль аль үзүүлэлт нь түүний хувьд замналын нь дээд амжилт болжээ.

Чөлөөт тоглогч болсон Ли Голден Стэйт Уорриорз багт 2010 оны долоодугаар сарын 9-нд элссэн. Удалгүй шинэ багтайгаа 80 сая доллараар зургаан жилийн гэрээ байгуулсан юм.[2]

2010–11 оны улиралд 73 тоглолтонд дунджаар 16.5 оноо, 9.8 бөмбөг авалт, 3.2 дамжуулалт, 1.01 бөмбөг таслалт хийжээ.

2012 оны хоёрдугаар сарын 7-нд Оклахома-Сити Тандер багт ялагдсан Уорриорзын тоглолтонд Ли 25 оноо, 11 бөмбөг авалт, 10 дамжуулалтаар хоёр дахь трипл-даблаа хийв. Тухайн улиралд түүний онооны дундаж 20 давсан, анх удаагаа хасагдах шатны тоглолтонд оролцсон гээд хувийн амжилт дүүрэн байв.

2013 оны арваннэгдүгээр сарын 27-нд 99-103 харьцаагаар ялагдсан Даллас Маверикс багийн эсрэг тоглолтонд Дэвид Ли 92 дахь дараалсан хоёр оронтой оноо авалтаа бүртгүүлжээ.[3]

Тоглолтын хэв маяг[засварлах | кодоор засварлах]

Түүний тоглолтын хэв маяг хүчний довтлогчийн байрлалаас холын зайн шидэлт, холбон тоглолт, самбараас бөмбөг авалт, будагтай талбайгаас оноо авахад зонхилдог. Ийм учраас түүний оноо авалт, бөмбөг авалт, дамжуулалтын үзүүлэлт жигд байдаг ажээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "NBA free agents in 2010 and 2011 - ESPN". Espn.go.com. 2011-06-01. Retrieved 2011-09-16.
  2. "Warriors Acquire All-Star Forward/Center David Lee From New York Knicks". NBA.com. Turner Sports Interactive, Inc. July 9, 2010. Retrieved July 9, 2010.
  3. Gameday: Warriors at Mavericks – 11/27/13

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дэвид Ли – Викимедиа зураг, бичлэг, дууны сан