Дэйв Дебуше

Дэвид Альберт Дебуше (Англи: David Albert DeBusschere, 1940 оны аравдугаар сарын 162003 оны тавдугаар сарын 14) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөг нэрт тамирчин, дасгалжуулагч байснаас гадна бейсболоор тоглодог байв.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Йорк Никс багт байхдаа хоёр удаа (1970, 1973) НБА-гийн аварга цол хүртэж байсан домогт 50 тоглогчдийн нэг юм.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Дебуше 1962 онд НБА-гийн бүсийн драфтаар Детройт Пистонс багт элсэж байлаа. Тус багт тоглож байхдаа дасгалжуулагчийн албыг давхар хашсанаараа НБА-гийн түүхэн дэх хамгийн залуу дасгалжуулагч болж байв. Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Дебушег 1983 онд Алдрын танхимд хүндэтгэн залжээ. Нью-Йорк Никс багт Уиллис Рид, Билл Брэдли болон Уолт Фрейзер нарын домогт тоглогчдын хамт 1970, 1973 оны шувтаргын тоглолтонд Лос-Анжелес Лейкерс багийг ялж, хоёр удаа түрүүлсэн. Дебуше 1980-аад онд Никсийн бэлтгэлийн албыг удирдаж байхдаа Патрик Юнгийг мэргэжлийн спортод татан оруулж байжээ.

1962 онд сонирхогчдын бейсболын Чикаго Уайт Сокс багт бөмбөг шидэгчээр хоё жил тоглоод сагсан бөмбөгийн тоглогч-дасгалжуулагч болсон жилдээ энэ спортоо орхисон байдаг.[1]

Дебуше 2003 оны тавдугаар сард зүрхний шигдээсээр таалал төгсжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Howstuffworks: Dave DeBusschere". Archived from the original on 2008-04-03. Retrieved 2014-04-14.

Холбоос[засварлах | кодоор засварлах]