Дэлгэрхангай сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дэлгэрхангай нь Дундговь аймгийн сум юм. Дэлгэрхангай гэсэн сумын нэр нь Дэлгэрхангай уулын нэр бөгөөд далайн төвшинөөс дээш 1926 м өндөр өргөгдсөн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутгийн ард олны хүндэлж биширч явдаг хайрхан юм.Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар гэдгийг байгуулжээ. Уг газрын /Түр засгийн газар-Ч.Б/ даргаар Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон. Чагдаржав нь 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны /одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сум/ засаг Түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төрсөн. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан засаг түшээ гүн /хошуу ноён/ болсон тэрээр 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ. Дэлгэрхангай суманд Чингисын угсааны сүүлчийн хаан Лигдэн хутагтын хөшөө дурсгал, Хар хашаатын амны хадны зураг зэрэг түүх дурсгалын газрууд бий. Дэлгэрхангай сум нь Монгол Улсын хамгийн олон гавьяат төрүүлсэн сумын нэг юм.