Дэлдэн зараа

Дэлдэн зараа[1]
Амьтны хүрээлэндэх дэлдэн зараа
Амьтны хүрээлэндэх дэлдэн зараа
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ) [2]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Зарааны баг, Erinaceomorpha
Овог: Зарааныхан, Erinaceidae
Төрөл: Hemiechinus
Зүйл: H. auritus
Латин нэр
Hemiechinus auritus
(Gmelin,SG, 1770)
Амьдрах бүс
Амьдрах бүс
Дэд зүйл[1]

H.a. auritus
H.a. albulus
H.a. aegyptius
H.a. libycus
H.a. megalotis


Дэлдэн зараа (Hemiechinus auritus) нь Төв Азийн улсууд болон Кавказын нуруунаас гаралтай.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Биеийн урт нь 12-27 см, сүүл нь 1-5 см байна. Өргөс нь хар бор, цагаан судалтай ба гэдэс хэвлий хэсэг нь цагаавтар юм. Бусад зараанаас харьцангуй урт том чихтэй болно. Дундажаар 200 гр жинтэй ба 500 гр хүртэл бий.

Тархац[засварлах | кодоор засварлах]

Hemiechinus auritus нь Газар дундын тэнгис орчим, баруун өмнөд Ази, Пакистан, зүүн зүгт Украйнаас Монгол, Хятад хүртэл тархан нутаглана. Энэ зүйл зараа нь дараах улсын нутгагт амьдардаг: Афганистан; Хятад; Кипр; Египет; Иран, Ирак; Израйль; Киргизстан; Ливан; Грек; Монгол; Пакистан; Сири; Тажикистан; Турк; Туркменистан; Украйн, Узбекистан.

Дэлдэн зараа хуурай тал хээр, хагас цөлийн болон говь цөлийн бүсэд нутаглана. Тэд голдуу ганцаар амьдрах ба өвөл ичдэг байна. Хонгил нүхэнд амьдрах бөгөөд өөрөө ухах, эсвэл үнэг, үлийн цагаан оготно зэргийн орхисон хуучин нүхэнд үүрлэдэг.[3]

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Дэлдэн зараа нь шавьж идэштэн юм. Хоол тэжээлийн 70% нь цох, үст хорхой, өт, чийгийн улаан зэрэг болно. Мөн тэд шувууны өндөг, могой гэх мэт иддэг аж.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Загвар:MSW3 Hutterer
  2. Stubbe, M., Samiya, R., Ariunbold, J., Buuveibaatar, V., Dorjderem, S., Monkhzul, Ts., Otgonbaatar, M., Tsogbadrakh, M., Zagorodniuk, I., Amori, G., Hutterer, R., Kryštufek, B., Yigit, N., Mitsain, G. & Muñoz, L.J.P. (2008). Hemiechinus auritus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 2009-04-01-д авсан. Database entry includes a brief justification of why this species is of least concern
  3. Stubbe, M., Samiya, R., Ariunbold, J., Buuveibaatar, V., Dorjderem, S., Monkhzul, Ts., Otgonbaatar, M., Tsogbadrakh, M., Zagorodniuk, I., Amori, G., Hutterer, R., Kryštufek, B., Yigit, N., Mitsain, G. & Muñoz, L.J.P. 2008. Hemiechinus auritus. In: IUCN 2009. IUCN Red List of Threatened Species. Version 2009.2. www.iucnredlist.org. Downloaded on 26 January 2010.