Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага (фр. Organisation Météorologique Mondiale - OMM, англ. World Meteorological Organization - WMO) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын тусгай байгууллагуудын нэг бөгөөд цаг уур судлалын олон улсын стандартчилал, зохицуулалтыг хариуцдаг.

WMO

НҮБ-ын харьяа байгууллага биш тул гишүүн бус орон, бүс нутаг ч гишүүнээр элсэх боломжтой.

1873 онд байгуулагдсан Олон Улсын Цаг Уур Судлалын Байгууллага (IMO=International Meteorological Organization) хөгжлийнхөө явцад үгүй болж, 1951 онд WMO байгуулагдсан юм.

2007 оны 4 сарын байдлаар дэлхийн 182 орон, 6 бүс нутаг элссэн. Төв нь Швейцарийн Женевт байдаг.

Төслүүд[засварлах]

Олон улсыг хамарсан томоохон төслүүдээс дурьдвал,

  • Дэлхийн агаар мандлыг судлах төсөл - (GAW:Global Atmosphere Watch) Хүлэмжийн хий, Озоны давхаргын цоорхой, нимгэрэлт, хүчиллэг бороо зэрэг дэлхийн байгаль орчны асуудлуудаас агаар мандалтай холбоотой хэсгийг шинжлэх ухааны үүднээс судлах төсөл. 1989 оноос хэрэгжиж эхэлсэн.
  • Дэлхийн цаг агаарыг судлах төсөл - (WWW:World Weather Watch)
  • Өмнөд туйлын судалгааны төсөл
  • Дэлхийн цаг уурын хөтөлбөр - (WCP:World Climate Programme)
  • Цаг уур судлалын хэрэглээний хөтөлбөр - (AMP:Applications of Meteorology Programme)

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]