Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
World Health Organization
Flag of WHO.svg
ДЭМБ-ын далбаа
Товчлол ДЭМБ
Байгуулагдсан 1948 оны 4 сарын 7
Төв байр Швейцари, Женев
Гишүүд 193 орон
Албан ёсны хэл Англи, Франц, Испани, Орос, Хятад, Араб
Ерөнхий захирал Маргарэт Чэн
Цахим сүлжээ http://www.who.int

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ, англ. World Health Organization) нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)–ын тусгай салбар байгууллага. 1948 онд байгуулагдсан. Швейцари улсын Женев хотноо төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. 193 орныг эгнээндээ нэгтгэсэн.

ДЭМБ-ын бүтэц[засварлах]

  • Дэлхийн эрүүл мэндийн ассамблей
  • Гүйцэтгэх хороо
  • Нарийн бичгийн дарга нарийн газар

Монгол дахь түүх[засварлах]

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1962 оноос Монгол улсад 3 үндсэн чиглэлийн 30 гаруй хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд Эрүүл Мэндийн Яамтай хамтран эх нялхсын эрүүл мэнд, халдварт өвчин, хамт олонд тулгуурласан халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт зэрэг олон салбарт 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний 30 хувь нь хүний нөөцийн хөгжилд зориулсан байна. ДЭМБ-ын үйл ажиллагаа нь цаашид Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ ялангуяа хөдөө орон нутаг, эх нялхсын эндэгдлийг бууруулах, халдварт өвчин, эмийн хэрэглээ, технологийн хөгжил, тоног төхөөрөмжийн удирдлага болоод менежмент, дархлаажуулалтын сан байгуулах, эрүүл мэндийн хүний нөөцийн чадваржуулалт, лицензчлэлтэд чиглэгдэнэ.

Бусад үзэх[засварлах]

ДЭМБ-ын баталсан чухал эмний жагсаалт

Гадны холбоос[засварлах]