Дэмбэрэлийн Жаргалсайхан

Дэмбэрэлийн Жаргалсайхан
Төрсөн
Харьяалалмонгол үндэстэн (буриад ястан)
Иргэншил Монгол
Мэргэжилдуучин
Идэвхтэй1956 - 2011 он (55 жил)

Дэмбэрэлийн Жаргалсайхан (1939 оны 2-р сарын 15-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн—2011 оны 11-р сарын 4-нд Улаанбаатар хотод нас барсан) — Монголын "баас" хоолойтой дуурийн дуучин, профессор, 1976 онды Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эцэг эх нь 1930-аад оны дундуур ЗХУ-ын Агийн буриадаас нүүж ирсэн хүмүүс байв.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрж, бага сургууль, дунд сургуулийг дүүргэж

1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн.

1956-1959 онд Дорнод аймгийн Хөгжимт Драмын театр, 1959-1961 онд Улсын Хөгжимт Драмын театрт дуучин, 1966-1990 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт дуучин, 1987-1990 онд Монголын урлагийн ажилтны холбооны даргаар тус тус ажиллаж байв. Мөн Хөгжим бүжгийн коллежийн багшаар ажиллаж, олон арван шавь нар төрүүлсэн профессор цолтой хүн байв.

1957 онд Москва хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны 6-р их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж, 1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы 7-р их наадам, 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы 8-р их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы 9-р их наадамд амжилттай оролцсон. 2002 онд «Алтаргана» наадамд оролцсон.

1969 онд БНМАУ-ын Гавьяат, 1976 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Хүртсэн цол, шан[засварлах | кодоор засварлах]

Дурсгал[засварлах | кодоор засварлах]

XX-р зууны манлай уран бүтээл “Халуун элгэн нутаг” дууг анх дуулсан Дэмбэрэлийн Жаргалсайхан агсны гэгээн дурсгалд зориулж “Увертюра” хамтлаг өөр стиль жанрт оруулан 2012 оны 6-р сард дуулсан байна.

2019 оны 3-р сарын 21-ний өдөр БНМАУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайханы 80 насны ойд зориулсан "Дэлхийд танигдсан дуучин-Д.Жаргалсайхан – 80” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж уулзалтыг Монгол улсын Консерватурын хичээлийн байранд зохиол байгуулсан.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]