Дэмчигдонров
| Дэмчигдонров | |
Дэмчигдонров |
|
| Төрсөн | 1902 он |
|---|---|
| Нас барсан | 1966 он |
| Үндэстэн | Монгол |
Дэ Ван хэмээх Дэмчигдонров (хя. 德穆楚克棟魯普, 1902 - 1966) нь Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч байв.[1][2]
Намтар [засварлах]
20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд хаант Монгол улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.
1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.
Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон.
1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод АНУ-ыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ.[3][4][5][6][7]
Эшлэл [засварлах]
- ↑ Wang 97
- ↑ Demchugdongrub "used to represent the Mongolian nation's inspirations for independence and liberation." Quoted in Liu 132
- ↑ Lin, Hsiao-ting (2010), Modern China's Ethnic Frontiers: A Journey to the West, Taylor and Francis, pp. 43, 49
- ↑ 誓願能繼承 成吉思汗偉大精神, 收復蒙古固有疆土, 完成民族復興大業。 quoted in 内蒙古社科院历史所 《蒙古族通史》 编写组编 (The "History of Mongolia" Writing Group of the Inner Mongolia Academy of Social Sciences) (compiler) (2001) 蒙古族通史 (Mongolian History) National Press, Beijing, page 438, ISBN 7-105-04274-5
- ↑ Jowett pg.57
- ↑ Gillin 230–234
- ↑ Gillin 234–236
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Дэмчигдонров - зураг, дуу, бусад юмс |
- Bisson, Thomas Arthur Japan in China. New York: Octagon Books. 1973. ISBN 0-374-90640-8.
- Gillin, Donald G. Warlord: Yen Hsi-shan in Shansi Province 1911–1949. Princeton, New Jersey: Princeton University Press. 1967.
- Guo Ruigui. 中国抗日战争正面战场作战记. (China's Anti-Japanese War Combat Operations). China: Jiangsu People's Publishing House. 2005. ISBN 7-214-03034-9
- Hsu Shuhsi (1937) The North China Problem Shanghai: Kelly and Walsh. 1937.
- Jagchid, Sechin. The Last Mongol Prince: The Life and Times of Demchugdongrob, 1902–1966. Western Washington University. 1999. [This is the definitive biography of Demchugdongrub].
- Jowett, Phillip S., Rays of The Rising Sun, Armed Forces of Japan's Asian Allies 1931–45, Volume I: China & Manchuria. Solihul, West Midlands, England: Helion & Co. Ltd. 2004.
- Liu Xiaoyuan. Frontier Passages: Ethnopolitics and the Rise of Chinese Communism, 1921–1945 Washington, D.C.: Woodrow Wilson Center Press. 2004. ISBN 0-8047-4960-4.
- Wang, Bing. "Cultural Sustainability: An ethnographic case study of a Mongol high school in China". In Bekerman, Zvi, and Kopelowitz, Ezra. (Eds.) Cultural Education – Cultural Sustainability: Minority, Diaspora, Indigenous and Ethno-religious Groups in Multicultural Societies. pp. 85–102. New York: Routledge. 2008. ISBN 978-0-8058-5724-5.
- International Military Tribunal for the Far East, Chapter 5: Japanese Aggression Against China