Дэнни Грин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дэниел Ричард Грин (англ. Daniel Richard Green, 1987 оны зургаадугаар сарын 22-нд Нью-Йорк мужийн Вавилон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сан Антонио Спёрс багийн довтлогч, холбон тоглогч юм.

Товчхон[засварлах]

Грин Өмнөд Каролинагийн коллежоос 2009 оны драфтын №46 болж Кливленд Кавальерс багт тоглох болсон. Тус багт нэг удаа гараанд гарахдаа 5 минут сэлгээгээр гарч тоглож байсан бөгөөд Эри Бэйхокс багт зээлээр 2010 оны турш тоглож байсан байна. Сан Антонио Спёрс багт 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд худалдагдан ирээд хэдхэн өдрийн дараа хоёр тоглолтонд оролцсоны дараа доод лигийн Рино Бигхорнс (2011) багт түр очиж 16 тоглолтонд оролцжээ.[1][2] Түүнээс хойш Остин Торос (2011), Словений Олимпиа Любляна (2011) зэрэг хоёр ч багт хагас хагас улирал тоглож байсан Грин 2012 оны долоодугаар сарын 31-нд Спёрс багтайгаа гурван жилийн гэрээг 12 сая доллараар байгуулсан түүхтэй. Хэд хэдэн багт тоглож байсан шалтгаан нь тухайн үед түүний тоглолтын хэв маяг бүрэн тогтоогүй байсантай холбоотой байжээ.[3]

2012—2013 оны улиралд НБА-гийн аваргын төлөөх тоглолтын долоон цувралд Майами Хит багийн тоглохдоо гурван онооны шидэлтээр нийт 27 оноо авч урьд энэ төрөлд тогтоосон байсан Рей Аллений (22) амжилтыг эвдэж байв.[4]

2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд Финикс Санзтай тоглоход (112:104) Грин хувийн дээд оноогоо 33 болгон шинэчлэв.[5] Улмаар зургаадугаар сарын 15-нд НБА-д аваргалахад коллежийн домог Майкл Жордан болон Жеймс Уорти нартай зэрэгцэв.

НБА-гийн үзүүлэлт[засварлах]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирал[засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2009-10 Кливленд 20 0 5.8 .385 .273 .667 .9 .3 .3 .2 2.0
2010-11 Сан-Антонио 8 0 11.5 .486 .368 .000 1.9 .3 .3 .1 5.1
2011-12 Сан-Антонио 66 38 23.1 .442 .436 .790 3.5 1.3 .9 .7 9.1
2012-13 Сан-Антонио 80 80 27.5 .448 .429 .848 3.1 1.8 1.2 .7 10.5
2013-14 Сан-Антонио 68 59 24.3 .432 .415 .794 3.4 1.5 1.0 .9 9.1
Замнал 242 177 23.1 .441 .421 .806 3.0 1.4 .9 .7 8.8

Плей-офф[засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2011 Сан-Антонио 4 0 1.8 .333 .250 .000 .3 .5 .3 .3 1.3
2012 Сан-Антонио 14 12 20.6 .418 .345 .700 3.2 1.1 .5 .7 7.4
2013 Сан-Антонио 21 21 31.9 .446 .482 .800 4.1 1.5 1.0 1.1 11.1
2014 Сан-Антонио 23 23 23.0 .491 .475 .818 3.0 .9 1.4 .7 9.3
Замнал 62 56 24.1 .455 .448 .778 3.3 1.1 1.0 .8 8.9

Эшлэл[засварлах]

  1. Spurs Sign Danny Green. Nba.com (2010-10-19). 2013-06-23-д хандсан.
  2. "Spurs Waive Danny Green", NBA.com, Turner Sports Interactive, Inc., November 23, 2010. November 23, 2010-нд авсан. 
  3. Spurs Re-Sign Danny Green. Nba.com. 2013-06-23-д хандсан.
  4. Heat ride Mario Chalmers in second half, cruise by Spurs in Game 2. ESPN.com (June 9, 2013). June 17, 2013-д хандсан.
  5. Notebook: Spurs 110, Suns 104

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Дэнни Грин»