Дээд монголчууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улсууд 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан

Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөхнуур мужид төвд, хятад болон хасаг, хуй, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг монголчууд юм. Тэдний ихэнх нь хошууд хүмүүс бол бусад нь халх, цорос, торгуудууд юм.

Цинхай мужид Баянхар уул, Голмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон бий.

Түүх[засварлах]

Хошуудын хант улс[засварлах]

Хошуудын хант улс нь (1642-1716) 1642 онд хошуудын Гүш хаанын Төвдийн өндөрлөгт байгуулсан улс юм. Хошуудын улс байгуулагдсан нь шарын шашин Төвд орныг эрхшээх эхлэл болсон. Хошуудын хант улсаас өмнө Хүннү Цинхай мужийн зүүн хэсгийг дараад нь Сяньбийн угсааны Тугухунь улс Хөх нуурыг хэдэн 100 жил захирч байсан бөгөөд Тугухуний хил уртаашаа 1500 км, хойноос урагш 1000 км үргэлжилж байжээ. Тугухунь улсын сяньбичууд яваандаа монгор гэж нэрлэгдэх болсон бөгөөд Их Монгол Улс унасны дараа ноёд нь хятадын Мин улсад дагаар оржээ. Хэсигийн уйгурууд 11-р зууны дунд үед Тангудын хаант улсын захиргаанд орж яваандаа Хөх нуур, Ганьсу орчмын бусад үндэстэнтэй холилдон шар югур үндэстнийг бүрэлдүүлсэн байна.

1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуурд довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болжээ. 1566 оны Сэцэн гүний, 1573 онд Түмэдийн Алтан ханы цэргүүд нэмэгдэн ирж монголчуудын нөлөө Хөх нуур орчим улам бэхэжсэн байна. 1633 онд Хошуудын Гүүш ханий цэрэг тэнд очсоноор Хошуудын улсын үндсийг тавьжээ. 1636 онд Гүүш хан Камыг, 1642 онд Төвдийн төв хэсгийг эзэлсэнээр Хошуудын нөлөө Төвдөд бүрэн тогтсон байна.

1637 онд Халхын Цогт тайж Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвд рүү довтлох үед шарын шашны толгойлогч IV Банчинбогд болон V Далай лам Хошуудын удирдагч Төрбайхыг Төвдөд морилохыг урьсан. Улмаар тус ондоо Ойрaдын цэрэг ирж Цогт тайжын цэргийг бут цохин устгаснаар Төвдөд хяналтаа тогтоох эхлэлийг тавьсан. 1641 онд Төрбайх Түвдийн Замба хааныг товтолж 1642 онд Замба хаан ялагдаж алагдсан. Үүний дараагаар Төрбайх бүх Түвдийг эзэлж өөрөө Шигаце орчимыг хяналтдаа байлгаж, ууган хүү Даянханаар Лхас орчмыг захируулжээ. Ийнхүү тэрээр Төвдийн хаан болсон ба шарын шашныг мандуулагч сахиус хэмээн алдаршжээ. Тэрээр найман хүүтэй байсан ба найман хүү нь бүгд Хөхнуурт үлдэж хаант улсаа хамгаалах хүнд үүрэг хүлээсэн учраас түүхэнд найман тайш хэмээх нэрээр үлджээ. 1716 онд Зүүнгарын цэрэг Төвдийг довтолсноор Лхазан хан алагдаж Хошуудын хант улс мөхсөн түүхтэй.

Хошуудын хант улсын дараах үе[засварлах]

Нэмж унших[засварлах]

Гадны холбоос[засварлах]