Европын Холбоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Европын Нэгдэл
Flag of Europe.svg
Далбаа
Locator European Union.svg
Гишүүн орнууд
Байгуулагдсан

Парисийн хэлэлцээр (1951.04.18)
Ромын хэлэлцээр (1957.03.25)
Маастрихтын хэлэлцээр (1992.02.07)

Лиссабоны хэлэлцээр (2007.12.13)
Төв байр Брюселль, Люксембург, Страсбург
Үйлчилдэг бүс Европ
Гишүүд 28
Албан ёсны хэл 24
Хороо Хосе Мануэль Бароссо (Европын ардын нам)
Цахим сүлжээ europa.eu

Европын Нэгдэл (EН) бол одоогоор Европ тивийн 28 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулагджээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1993 оны Маастрихтын хэлэлцээрээр Европын Нэгдэл (ЕН) хэмээх одоогийн нэрээ авчээ.

ЕН нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд чамбай нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлэгч нэгэн махбод нь болсон, адармаатай өргөн хүрээт, нарийвчилсан тогтолцоо болсон. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕН-ийн иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог.

ЕН-д дэлхийн нийт хүн амын 7.3% болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ХАЧ-аарх ДНБ-ийн 20% нь бүтээгддэг юм. Хуульчлан гишүүн орнууд даяар нэгдсэн зах зээл бий болгож байгаа. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБ, ДХБ, Их 8, Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.

Далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дугарагласан 12 алтан шар одноос бүрдэнэ. Энэ нь үндсэн 12 холбоотныг илэрхийлнэ. Энэ тугийг 1980 оноос хойш хэрэглэх болжээ.

Гишүүн орнууд[засварлах]

Одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй орнууд: Австри, Бельги, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтдаг юм байна /Хүрлээ/.


Гадагш холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: European Union