Египет

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Арабын Бүгд Найрамдах
Египет Улс
جمهورية مصر العربية
Далбаа Сүлд
Дуулал: араб. بلادي بلادي بلادي ‎
"Билади, билади, билади"
«Эх орон, эх орон, эх орон»
Нийслэл
(ихийн их хот)
Каир
Албан ёсны хэл Араб
Төрийн хэлбэр ба засаг баригч Бүгд найрамдах засаг (хууль ёсоор)
Цэргийн хунт (бодитоор)
 -  Зэвсэгт Хүчний Дээд Зөвлөлийн дарга Мохамед Хуссейн Тантави
 -  Ерөнхий сайд Камаль Ганзури
Орчин үеийн түүх
 -  Их Британиас тусгаар тогтносон 1922 оны 2 сарын 28 
 -  Бүгд найрамдах засагт шилжсэн 1953 оны 6 сарын 18 
 -  АНБНУ бутарч тусгаар улс болсон 1961 оны 9 сарын 28 
 -  Шинэ үндсэн хууль батлагдсан 2011 оны 5 сарын 30 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 1,002,450 км2 (30)
 -  Үүнээс: Ус (%) 0.632
Хүн ам
 -  Тооцоо (2011) 81,015,887[1] (16)
 -  Тооллого (2006) 76,699,427 
 -  Нягтрал 76.3 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $508.265 billion[2] 
 -  Нэг хүнд $6,361[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $231.111 billion[2] 
 -  Нэг хүнд $2,892[2] 
ОТББИ (1999) 34.5 (дундаж) 
ХХИ (2011) 0.644[3] (дундаж) (113)
Мөнгөн тэмдэгт Египет фунт (EGP)
Цагийн бүс +2
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .eg, مصر.
Утасны дугаар +20

Египет (араб. مصر Миср; маср. مصر Маср) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорно умар Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израйль, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газрын дундад тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.

1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй.

Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрхи Дорнодын чухал орон хэмээн үздэг.

[засварлах] Эшлэл

  1. Population Clock. Central Agency for Public Mobilization and Statistics (16 April 2011). 16 April 2011-д хандсан.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Egypt. International Monetary Fund. 19 September 2011-д хандсан.
  3. Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Египет - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр