Елена Исинбаева

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Елена Исинбаева
Isinbaeva.JPG
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Елена Гажиевна Исинбаева
Төрсөн огноо 1982 оны 6 сарын 3
Төрсөн газар ЗХУ, Волгоград
 
Медалиуд
Зуны олимп
Алт Афин 2004 Тулгууртай харайлт
Алт Бээжин 2008 Тулгууртай харайлт
Дэлхийн АШТ
Хүрэл Парис 2003 Тулгууртай харайлт
Алт Хельсинки 2005 Тулгууртай харайлт
Алт Оосака 2007 Тулгууртай харайлт

Елена Гажиевна Исинбаева (орос. Елена Гаджиевна Исинбаева, 1982 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Оросын Холбооны Улсын тулгууртай харайлтын тамирчин юм. Тэрээр олимпийн хошой аварга (2004, 2008) бөгөөд ОУХАХ-ны 2004, 2005, 2008 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч, Лоуреусын 2007, 2009 оны дэлхийн шилдэг эмэгтэй тамирчны өргөмжлөлтэй.

2005 оны 7 сарын 22-нд Исинбаева тулгууртай харайлтын төрлөөр 5 метрийн хязгаарыг давсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.

Өдгөө 29 настай Исинбаева томоохон тэмцээнүүдээс 9 удаа (Олимп, Дэлхийн АШТ, Танхимын ДАШТ, Европын АШТ, Танхимын Европын АШТ) алтан медаль хүртээд байна.

Тэрээр 2009 оны 8 сарын 28-нд Цюрих хотноо задгай талбайд 5.06 м, 2009 оны 2 сарын 15-нд Донецк хотноо танхимд 5.00 м дээгүүр давсан амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Исинбаева нийтдээ 27 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

[засварлах] Гадаад холбоосууд

Commons
Commons: Елена Исинбаева - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр