Еллоу Хаусын хавцлын тулалдаан

Еллоу Хауcын хавцлын тулалдаан
Хамаарах дайн: Бизоны анчдын дайн, Апачийн дайнууд

Хар Морь эхнэртэйгээ
Огноо 3 сарын 18 1877 он
Байрлал Техас, Лаббок
Үр дагавар Команч, Апачуудын ялалт
Байлдагч талууд
 АНУ Команчууд
Удирдагчид
Америкийн Нэгдсэн Улс Жим Смит Хар Морь
Цэргийн хүч
46 цэрэг ~300 дайчин[1]
Хохирол
12 үхсэн
8 шархадсан[1]
21 үхсэн
22 шархадсан[1]

Еллоу Хаусын хавцлын тулалдаан 1887 оны 3-р сарын 18-нд Команчийн дайчид АНУ-ын Техас муж улс дахь Рэт хотын цэргийн багийг ялсан, Америк-Индианы дайны сүүлчийн том тулалдаануудын нэг юм.[2].

Түүх[засварлах | кодоор засварлах]

1876 оны 12-р сард Хар Морийн удирдсан Команчууд Техас мужид бизон агнах зөвшөөрөл авсан. Гэхдээ Хар Морь Америкийн анчид энэ нутгийн бизоны тоог багасгахыг үзэж чаддаггүй учир 1887 оны 2 сарын 1-т Маршалл Сьюэлл гэгч анчныг алаад, улмаар 170 морьт цэрэгтэйгээ хамт Америкийн бизоны анчдын байрлах газруудыг түйвээж эхэлсэн.[1].[2] Тиймээс 3 сарын 4-нд Рэт хотоос Хар Морийг олж авахаар 26 морьт цэрэг, 20 явган цэрэгтэй баг гарсан. Отрядын индиан газарлагч Хар Морь Еллоу Хаус гэдэг хавцалт байгаа гэж ярьсан. Иймээс тэд Баффало Спрингс нуурын эрэгт хүрч ирээд, тэрэгтэй хоол хүнсээ орхиод, хавцалд нэвтэрчээ.

3 сарын 18-нд Рэт хотын цэргүүд хавцалд байсан Команчуудын байршилд ойртмогц довтолсон. Харин Хар Морийг 300 цэрэгтэй байсныг урьдчилан мэдээгүй тул түүнийг ялж чадалгүй, тулалдсаар ухарчээ. Ялагдаад 3 сарын 27-нд Рэт хотод буцаж ирсэн.[2]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 LubbockOnline.com — In 1877, Mackenzie Park was site of deadly battle 11/27/07
  2. 2.0 2.1 2.2 Handbook of Texas Online — YELLOW HOUSE CANYON, BATTLE OF