Есүгэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

155.

Татаарын Их-Чэрэнгийн охин Есүгэнийг Чингис хаан өөрийн хатан болгож авав. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж өгүүлрүүн: “Хаан соѐрхвол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, дан хүнд зохиолдох гоо бүлгээ. Гагцхүү саяын будлианд хааш одсоныг мэдэхгүй”

гэвэл Чингис хаан өгүүлрүүн: “Эгч чиньүнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ

ирвэл чи зайлж сууриа өгөх үү?” гэв. Есүгэн хатан өгүүлрүүн: “Хаан соѐрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя” гэв. Энэ үгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрүүлбэл Есүй хатан, өөрийнхүргэнтэй хат ойд

дутааж явахыгб идний цэргүүд үзэж Есүй хатныг

барьж авчирсан баэр нь дутаажээ. Есүгэн хатан, эгчээ үзээд хэлсэн үгэндээ хүрч этгээд (доод тал)-д суув. Есүгэн хатны хэлсэнтэй адил, Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан анхааран өршөөж, хатдын зэрэгт суулгав.

156.

Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан, гэрийн гадна Есүй хатан, Есүгэнхатан хоѐрын дунд сууж унд ууж байтал, Есүй хатан ихэд санаа алдав. Үүнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоѐр ноѐныг урьж ирүүлээд өгүүлрүүн: “Та хоѐр энд чуулсан бүх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтүн” гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу

сайн эр аймаггүй үлджээ. “Чи юун хүн бэ?” гэж асуувал, тэр хүн өгүүлрүүн: “Татаарын Их-Чэрэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ. Дайсанд

талагдахад айж дутаан явсан бүлгээ.Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгүй биз гэж санаж явлаа” гэв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл, хаан зарлиг болруун: “Тэр хүн хорт сэтгэл өвөрлөж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш үү. Юунаас буцна. Нүднээс далд болго” гэсэнд түүнийг даруй алав.