Есүс Христ
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Есүс Христ нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг юм.
Буддын шашныг үндэслэгч Гаутама Будда, Эртний Грекийн философич Сократ, Күнз нартай зэрэгцэн, уламжлалт шашны урсгалууд дахь "Хүн байхуйн" онолд өөрийн номлолыг нэмэрлэж, Христийн шашны үндэс суурийг тавьсан шашны номлогч юм.
Тэрээр Израилийн үндэсний уламжлалт шашны урсгал болох Еврейн шашныг шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн ба түүний дараагаар Паул уг хөдөлгөөнийг үргэлжлүүлж Христийн шашин болгож хөгжүүлсэн юм.
Есүс Христийн энэ дэлхий дээрх амьдралыг библийн шинэ гэрээний эхний дөрвөн номонд (Матай, Марк, Лук, Иохан) тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний талаар өөр тодорхой баримт их байдаггүй боловч, эртний Ромын түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Гэвч дэлхий дээр буй бүх шашинг нийтэд нь харахад урд хожид хэзээ ч байгаагүй ба хэзээ ч хэлээгүй үгсийг Есүс хэлсэн, хийсэн.Есүс хэлэхдээ: Би бол зам, үнэн, амь мөн гэсэн.Тэр энэ үгээрээ олныг гайхшруулсан. Хэрэв үнэхээр Түүний ингэж хэлсэн нь худал байсан юм бол өнөөдөр дэлхийн 3ны нэг нь Есүст итгэж амьдралаа өөрчилсөн бодит жишээг тайлбарлахад тун хэцүү.Есүсийн хэлсэн гагцхүү тэр үг олон сая хүний амьдралд итгэл найдварыг төрүүлж, улмаар тэдгээр хүмүүсийн амьдрал болоод ертөнцийг үзэл үзлийг өөрчилсөн нь тун гайхалтай.