Есөнтөмөр хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Есөнтөмөр хаан
Юань улсын эзэн хаан
Их Монгол Улсын хаан
Yesun Tumur khan(1).jpg
Хаанчлал 1323 оны 10 сарын 4 – 1328 оны 8 сарын 15
(&0000000000000004.0000004 жил, &0000000000000316.000000316 хоног)
Хаан ширээнд
суусан
1323 оны 10 сарын 4
Бүтэн нэр Есөнтөмөр
Өмнөх хаан Шадбал гэгээн хаан
Угсаа залгамжлах
хунтайж
Ашидхэв
Дараагийн хаан Ашидхэв хаан
Хань Бабухан хатан
Хааны овог Боржигин
Эцэг Гамала
Эх Хонгирадын Буян Кэлмиш

Есөнтөмөр хаан буюу Их Юань гүрний Тайдин удирдагч нь 1293 онд төрсөн бөгөөд Хубилай хааны гуч юм. Амьд ахуйдаа болон хаан ширээнд суусныхаа дараа Монголын уламжлалт арга барилаар улс орноо залдаг байсан тэрээр Их Монгол улсын 10 дахь Их Хаан билээ. Түүний эцэг Гамала нь 1292 онд эцэг Чингэмийг нас нөгчсөний дараа Жин ван цолыг хүртэж, Умард Говь нутгийг эзлэн суудаг байсан бөгөөд хаан ширээний төлөө өөрийн дүү Өлзийтөмөртэй тулалдаад амжилт олоогүйн улмаас түүний хүүхдүүд хаан ширээг залгамжлах боломжгүй болжээ. 1302 онд Гамала жин ван хорвоогоос халихад Есөнтөмөр түүний Жин ван цолыг өвлөн авжээ.

Монголын түүхэн дэх бутралын эхлэлийг тавьсан гэж болохоор тэмцлийн үеэр Шадбал гэгээн хаан-ыг Тэгш ноён-ы гарт амиа алдсаны дараа 1323 оны 10 сарын 4-нд Есөнтөмөр хаан ширээнд суужээ. Тэрбээр хаан ширээнд суух үедээ газар нутгаа 12 муж улсад хуваасан ба тус бүрт нь захирагч хуваарилсан байна. Эхэн үедээ хаан ширээний байр сууриа хадгалж үлдэхийн тулд их хүн амын ихэнх хувийг эзэлдэг хятад ард түмэн дунд нэр олох зорилготойгор Есөнтөмөр хаан нь Күнзийн сургаалыг хүндэлж хааяа хэрэгжүүлдэг байсан байна.

Тэрээр 1328 оны 8 сарын 15-нд Дайду буюу одоогийн Бээжин хотноо гэнэтийн үхлээр үхсэн билээ.

Өмнөх
Шадбал гэгээн хаан
Юань улсын хаан
1323-1328
Дараах
Ашидхэв хаан