Жак Рогге

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
14-01-10-tbh-263-jacques-rogge.jpg

Каунт Жак Рогге (нид. Jacques Rogge, 1942 оны тавдугаар сарын 2-нд Гент хотод төрсөн) — Бельгийн харьяат Олимпийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн бөгөөд Олон улсын олимпийн хорооны найм дахь удаагийн тэргүүнээр 2001-2013 оны хооронд ажиллаж байв.

Нэрт зүтгэлтэн Рогге 1989-1992 оны хооронд Бельгийн олимпийн хороог, 1989-2001 оны хооронд Европын олимпийн хороог тус тус удирдаж байгаад Испанийн харьяат Хуан Антонио Самаранчаас Олон улсын олимпийн хороог удирдах эрхийг залгамжилсан бөгөөд уг албанд нэг удаа улиран сонгогдсон түүхтэй.

Спортын замнал[засварлах]

Жак Рогге дарвуулт онгоцны төрлөөр 1968, 1972 болон 1976 оны олимпийн наадамд Бельгийн багт багтан амжилттай оролцож байв.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Жак Рогге» зургийн цомог
Өмнөх
Испани Хуан Антонио Самаранч
Олон улсын олимпийн хорооны тэргүүн
2001-2013
Дараах
Герман Томас Бах

Загвар:Олон улсын олимпийн хорооны тэргүүнүүд