Жалайр
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Жалайр бол Монголын нэгэн аймаг юм. Чингис хааны дээд өвөг Хайду ханы үед Монголчуудын захиргаанд оржээ. Монголын эзэнт гүрний үед Жалайрууд Монголын эзэнт гүрний нутаг даяар тархжээ. XIV-XVIII зууны үед Монголд үлдсэн Жалайрууд бусад Монгол аймгуудын дотор хуваагдан сарниж, овгийн байдалтай болжээ. Монгол улсын Халх ястан бүрэлдэхэд Жалайрууд их оролцсон байдаг. Одоо үед Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Жалайруудтай холбогдолтой Жалайд хэмээх аймаг байдаг.