Жамбацүлтэм

Жамбацүлтэм — 19-р зууны сүүлчээр байсан Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор Вангийн Тариатын хүрээний Манба дацангийн ширээт байсан анагаах ухааны эрдэмтэн. Намтар бүтээлийн тухай мэдээлэл ховор, Лүнриг Дандарын Анагаах ухааны түүхий төгсгөлд түүний товч намтар байдаг. Лүнриг Дандарын бичсэнээр Идэрийн голоос гаралтай хүн байсан гэдэг. Бодвол одоогийн Завхан аймгийн хүн байх. Багаасаа Заяын хүрээнд шавьлан сууж, Бурханы номонд боловсорсоноос гадна Өөлдийн Ловон ламыг шүтэж анагаах ухааны дөрвөн үндэсийг судлаж алдартай эмч болжээ. Хожим Тариатын хүрээний Манба дацангийн ширээт лам болж явсан. Түүний зохион дэглэсэн Анагаах ухааны дөрвөн үндэсийг чойр гүн ухааны үүднээс мэтгэлцэн судлах аргачилалыг шавь Лүнриг Дандар (1835-1920) нь үргэлжлүүлэн боловсронгуй болгон Анагаах ухааны дөрвөн үндэсний эцсийн шинжлэл хэмээх алдарт бүтээлээ туурвисан.